НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ч.Номингийн дараагийн мөнгө угаах төсөл буюу “Ногоон дата”-г тойрсон болгоомжлол
АНАЛИЗ

Ч.Номингийн дараагийн мөнгө угаах төсөл буюу “Ногоон дата”-г тойрсон болгоомжлол

3 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох үед Ерөнхий сайд Н.Учралын шийдвэрийг эсэргүүцэж, бойкот зарласан хоёр сайд бол Н.Номтойбаяр, Ч.Номин нар. Зарчмын хувьд танхимын тэргүүнийхээ бодлогыг сөрсөн сайдын хувьд тэд аль хэдийнэ огцрох өргөдлөө өөрсдөө өгөх ёстой. Гэвчиг, Монголын улстөрчдөөс, тэр тусмаа Ч.Номин, Н.Номтойбаяр хоёроос ийм зарчмын, ёс суртахууны улс төр гарахгүй нь тодорхой.

Соёлын сайдаар ажиллаж байхдаа Ч.Номингийн гадаад явах ганцхан жилийн онгоцны тасалбарт зарцуулсан төсвийн хөрөнгө ₮344 сая болсон гэх баримтыг шилэн хочит Б.Цогтгэрэл дэлгэж байсан билээ.

2021 онд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болох үед Соёлын сайдаар томилогдсон тэрбээр, (Г.Занданшатарын Засгийн газарт багтаж ажиллаагүйг нь эс тооцвол) таван жил Засгийн газарт сайд хийж яваа.

Нэг жилд үрсэн онгоцны тийзнийх нь төсөв ₮344 сая гээд үүнийг таван жилээр тооцвол дунджаар ₮1.7 тэрбум болж байна. Ахин онцлоход энэ бол зөвхөн онгоцных нь тийзэнд зарцуулсан төсвийн мөнгө. Буудал болон бусад томилолтын зардлыг нь тооцвол багагүй мөнгөн дүн гарах биз.

Нөгөө талаар Засгийн газраа шантаажлан байж сайд хийх Ч.Номинд Монголын төр ямар өртэй вэ гэх асуулт тавихад хүрч байна.

Ямартай ч Соёлын сайд байхдаа Монголыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих нэрээр “Go Mongolia" төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын олон сая долларын өрөнд оруулсан.  Энэ талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан өнгөрсөн тавдугаар сард "Монголын Засгийн газар Английн Фулхэм клубт $1сая, CNN-д $1 сая, Эделмэн компанид $500 мянга, Бостон консалтинг компанид $910 мянгын өртэй. Нийтдээ $5 саяын өрийг нэхэж, Монгол Улсыг арбитрын шүүхэд дуудсан" гэж мэдээлж байв. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар нэр хүндээ бодож, Ч.Номингийн тавьсан бантанг цэвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн аж. Өөрөөр хэлбэл, түүний байгуулсан гэрээний үлдэгдэл мөнгө болох $5 саяын өрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлсөн бололтой. Гэхдээ яагаад Ч.Номин Монголд ашигтай биш эсрэг талд ашигтай гэрээ байгуулсан нь анхаарал татна.

Энэ явдлаасаа тэрбээр сургамж авсан юмгүй ахиад “Ногоон дата” нэртэй төсөл хэрэгжүүлнэ гэж гүйх болсон. "Ногоон дата төв" төслийн хүрээнд $15.6 тэрбумын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж Ч.Номин ярьж яваа ч энэ нь Монгол Улсыг өмнөх шигээ өрөнд оруулж, арбитрын шүүх дээр дуудагдах нөхцөлд хүргэхгүй гэсэн баталгаа бий юу.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, шингэн хөргөлтийн систем болон өндөр ашигт үүлэн серверүүдийг суурилуулахад асар их хөрөнгө шаардагддаг. Нөгөө талаар нар, салхины эх үүсвэр нь цаг агаараас шууд хамааралтай тул дата төвийг 24/7 тасралтгүй цахилгаанаар хангахад хүндрэлтэй. Иймээс өндөр өртөгтэй батарей хуримтлуурын систем эсвэл дизель генераторыг давхар ашиглахаас өөр аргагүйд хүрдэг. Эрчим хүч хуримтлуулах лити-ион батарей болон өндөр технологийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, ашиглалтын хугацаа дуусахад дахин боловсруулах, устгах фермүүдийн асуудал нь өөрөө байгаль орчинд тодорхой хэмжээний бохирдол үүсгэдэг.

Хамгийн гол нь гүний ус асар ихээр хэрэглэдэг. Тодруулбал, хөргөлт буюу ууршилтын систем ашигладаг дата төвүүд асар их хэмжээний цэвэр ус зарцуулдаг тул усны хомсдолтой бүс нутагт эко системд сөргөөр нөлөөлдөг. Монголын нийт усны нөөцийн 98 хувь нь нуур, мөсөн гол, гол мөрөн буюу гадаргын ус байдаг. Өөрөөр хэлбэл, манай орны гүний ус нөхөн сэргээгдэх чадамж багатай, байгалийн маш хязгаарлагдмалд тооцогддог.

 “Ногоон дата” төслийг хэрэгжүүлснээсээ болж эдийн засаг, эрчим хүчний асар том эрсдэл орсон улсын нэг Ирланд. Тус улсын дата төвүүдийн цахилгааны хэрэглээ асар хурдацтай өсч, нийт цахилгаан эрчим хүчний 21%-ийг нь эзлэх болсон.

Нидерланд улс хойд тэнгисийн салхины эрчим хүчийг ашиглан "цэвэр дата төв" байгуулах томоохон төслүүдийг дэмжсэн. Гэвч, эрчим хүчний хомсдол, байгаль экологийн асуудлаас болж тус улс том хэмжээний дата төвүүдийг орон даяар барихыг түр хориглосон. Америкийн Виржиниа мужийн "Northern Virginia" бүсэд "ногоон дата төв" нэрийн дор асар том цогцолборууд баригдсан. Дата төвүүдийг хөргөхийн тулд өдөрт сая сая галлон цэвэр ус зарцуулж байгаа нь нутгийн иргэдийн ундны усны нөөцөд аюул учруулсан.

Тиймээс “ногоон" гэх шошгоны ардах эдийн засаг, эрчим хүч, байгаль экологид учрах бодит эрсдэлийг сайтар тооцохгүй бол Ч.Номингийн өмнөх хэрэгжүүлсэн “Go Mongolia” төсөл шиг хэн нэгний мөнгө угаах хэрэгсэл болж мэдэх юм.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Украин Орос харилцан дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж буй энэ үед Пүрэв гаригт Оросын "Яндекс" компани халдлагад өртсөний улмаас гол дата төвүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Oct 8, 2026

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу

Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!