НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Чеченийн тэргүүн Рамзан Кадыров нас барсан уу
МЭДЭЭ

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров нас барсан уу

2026 оны 1-р сарын 2
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров 2025 оны 12 дугаар сарын 24 -ний шөнө Москвад байхдаа гэнэт бие нь муудаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Төв клиникт яаралтай хүргэгдсэн хэмээн “Новая газета Европа” мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр Төв клиникийн эмч нар түүний биеийн байдлыг чадан ядан тогтворжуулж, Чечень рүү буцаасан гэжээ.

Рамзан Кадыров нь 2025 оны 12 дугаар сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний удирдлага дор болсон ОХУ-ын Төрийн зөвлөлийн хуралд оролцохоор Москвад ирээд байжээ. Тэрээр 2019 оноос нойр булчирхайн өвчин нь хүндэрсэн хэмээн эмчлэгдэж байсан ч цаашид эмчилгээгүй болсон. Мөн бөөрний дутагдлын улмаас диализ аппаратанд тогтмол ордог болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан юм. Үүнээс гадна сэтгэлзүйн байнгын тогтворгүй байдлын улмаас мэдрэлийн эмгэг өвчинд нэрвэгдсэн тухай ч мэдээлэл бий.

Рамзан Кадыровын биеийн байдал ийн муу байгаа ч 2026 оны Чечений тэргүүний сонгуульд дахин нэр дэвшихэд ОХУ дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн аж Хэдийгээр Рамзан Кадыров өөрийн бага хүү Адам Кадыровыг залгамжлагчаар тодруулах хүсэлтэй ч ОХУ-ын хуулийн дагуу сонгуульд нэр дэвших насанд хүрээгүй гэнэ.

Адам Кадыров нь 18 настай ч Чеченийн аюулгүй байдлын чухал албан тушаалтан төдийгүй баатар цолтой.

Харин том хүү Ахмат Кадыровыг В.Путинд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хэд хэдэн удаа өөрийн биеэр дагуулан очиж байсан ч Адамыг бодвол илүү даруу төлөв гэж үздэг гэнэ.

Хэрвээ түүний хүүхдүүдийг хэтэрхий залуу байна гэж үзвэл өөрийн гарын гурван ч хүнийг санал болгохоор бэлтгэсэн байна.

Мэдээж Кадыров үгүй болбол Чеченьд эрх мэдлийн төлөөх дотоод мөргөлдөөн гарах эрсдэлтэй. Магадгүй ОХУ шууд өөрийн хүнийг томилбол Чеченийн иргэд эсэргүүцэх нь тодорхой. Мөн Украины дайнд чухал үүрэг гүйцэтгэж байгаа анги нэгтгэлүүдийн идэвх шууд буурч болзошгүй зэрэг эрсдэлүүд үүснэ хэмээн Кремль болгоомжилж буй юм.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтааж дуусгахыг үүрэг болголоо.

Oct 11, 2026

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална