НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ц.Ганзориг: Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гээгүй, ийм ойлголт өгөх нь үндэслэлгүй
МЭДЭЭ

Ц.Ганзориг: Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гээгүй, ийм ойлголт өгөх нь үндэслэлгүй

2026 оны 4-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн ноцтой алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг төслийг зорилготойгоор мушгин гуйвуулж буй мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд болон хэвлэлээр багагүй цацах болсон. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр уг тайлбартаа:

Сүүлийн үед уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ташаа ойлголтууд бас гарч байна. Дараах агуулгууд хуулийн төсөлд тусгагдаагүй болно:

1. “Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна” гэх ойлголт – ҮНДЭСЛЭЛГҮЙ

Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй.

2. Үндсэн хуулийн цэц гишүүн өөрөө санаачилж “эгүүлэн татах” эрхгүй

Цэц нь зөвхөн Үндсэн хуульд зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Цэцэд улс төрийн шийдвэр гаргах, гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх байхгүй. Харин энэ асуудлыг Улсын Их Хурал 126 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд олонхийн саналаар шийдвэрлэнэ.

3. Намын дарга дангаараа гишүүн “эгүүлэн татах” эрхгүй

Жагсаалтаар сонгогдсон гишүүний бүрэн эрх нь тухайн гишүүний мандаттай холбоотой бөгөөд намын даргын болон намын эрх барих дээд байгууллага үзэмжээрээ буюу намын ёс зүйн дүрмээр эгүүлэн татах зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үндсэн хуулиар ч ийм эрх олгогдоогүй. Харин намын дээд байгууллага санал оруулж, УИХ-д нээлттэй хэлэлцүүлэхэд УИХ-ын ёс зүйн дүрмээр авч хэлэлцэхээр тусгагдсан.

Эдгээр агуулгыг хэлэлцэж, засаж сайжруулах эсэх нь Улсын Их Хурал-ын 126 гишүүний онцгой бүрэн эрхийн асуудал юм. Хуулийн төслийн хүрээнд өрнөж буй санал зөрөлдөөн, байр суурийн ялгаа нь хэвийн үзэгдэл төдийгүй, ардчилсан парламентын амин сүнс билээ.

Субьектив хандлагаас илүүтэй, эрүүл, үндэслэлтэй мэтгэлцээн өрнөж, олон ургальч үзэл идэвхтэй илэрч буй нь хуулийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой, талархал үйл явдал юм.

Ирэх 7 хоногийн пүрэв гаригийн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг зөвхөн УИХ шийдвэрлэнэ” гэжээ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа