НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ц.Баатархүү, Г.Хосбаяр нар О.Цогтгэрэлийн эсрэг талд гарчээ
МЭДЭЭ

Ц.Баатархүү, Г.Хосбаяр нар О.Цогтгэрэлийн эсрэг талд гарчээ

2026 оны 4-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Эрхбаригч МАН-ын бүлэг хоёр хагарсан бол сөрөг хүчний бүлэг ч мөн адил хоёр хуваагдсан бололтой. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас нь огцруулахаар О.Амгаланбаатар, Ө.Шижир нарын гишүүд гарын үсэг зурсан гэх албан бус мэдээлэл гарах болсон. Хэдийгээр тэд эл мэдээллийг үгүйсгэж буй ч овоо босгоогүй бол шаазгай хаанаас шагшрах вэ гэсэн үг байдаг.

Тэгвэл О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас огцруулахыг Ц.Баатархүү, Г.Хосбаяр нар дэмжих болсон байна. Тэд АН-ын бүлгийн даргыг болон Ерөнхий нарийн бичгийн даргыг авахаар тохироо хийж эхэлсэн гэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргад П.Гантулгыг зүтгүүлж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Намын дотоод сонгуулиас болж, АН-ын хуучин фракцууд нэг мөр хагарч, тус тусынхаа зам мөрийг хөөх болжээ. "Нэг Монгол" гэхэд О.Цогтгэрэл дээрээ төвлөрч, Ц.Туваан, Э.Одбаяр нар тусдаа гарч байгаа гэнэ. "Морьтон", "МонДе", "Гранд", "Од" фракцууд ч мөн бутрах тал руугаа оржээ. МоАХ-ны залуус Х.Баттулгаа жийхээр хөдлөж эхэлсэн байна. Х.Баттулгын улс төрийн карьер ерөнхийдөө дууссан гэж МоАХ залуус үзсэн бололтой, түүнээс салахаар санал нэгдсэн сурагтай. С.Ганбаатар, Ж.Батзандан нар АН-ын дотоод сунгаанд оролцоогүй. Өөрсдийг нь АН-ын гишүүд дэмжихгүй гэж бодсон ч байх талтай. Гэх мэтчилэн МАН-ын хэрүүл ч АН-д халдварлаад эхэлсэн гэлтэй байна.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтааж дуусгахыг үүрэг болголоо.

Oct 11, 2026

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална