НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бангкок дахь 7-Eleven-ий ажилтан гадаадын худалдан авагчидтай 7 хэлээр харилцдаг
АНАЛИЗ

Бангкок дахь 7-Eleven-ий ажилтан гадаадын худалдан авагчидтай 7 хэлээр харилцдаг

5 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Бангкок хотын нэгэн 7-Eleven сүлжээ дэлгүүрийн 48 настай туслах менежер Твиттер болон TikTok хуудсаар англи, хятад хэлээр чөлөөтэй ярьж буй бичлэг нь тарж, цахим орчинд шуугиан тариад байна. Тэрбээр өөрийн эзэмшсэн 7 хэлнийхээ хоёроор нь ийнхүү ярьжээ.

e.vnexpress.net (2026-10-27)

Уг бичлэгийг байршуулсан @gameboyz666 хаягийн хэрэглэгч "Энэ ажилтан 7 хүртэлх хэлээр ярьж чаддаг" хэмээн бичээд, 7-Eleven ийм ажилтныг хаанаас олдог байна аа хэмээн уулга алджээ. Сэтгэгдэл үлдээсэн хүмүүс түүнийг "Компанийн ТУЗ-ийн дарга зүсээ хувиргаад ажиллаж байгаа юм биш үү" хэмээн хошигносон байна.

Khaosod English агентлагийн мэдээлснээр, тус ажилтныг Теерават Ваничкам гэдэг бөгөөд хүмүүс түүнийг Тони, харин залуу хамт олон нь "Пхи Тхо" гэж дууддаг байна. Тэрбээр Банг На дүүрэгт байрлах Бангкокийн олон улсын худалдаа, үзэсгэлэнгийн төвийн 7-Eleven салбарт ажилладаг аж.

Тэрбээр тус сүлжээ дэлгүүрт 3 жил гаруй ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ орчуулагч, арга хэмжээний хөтлөгч хийдэг байна.

10-р сарын 23-нд @711idol гэх өөр нэгэн TikTok хаягт тавигдсан ярилцлагадаа Теерават хэлэхдээ, хамт олон нь түүнд уг бичлэгийг үзүүлсэн бөгөөд сая хандалт авна гэж огт төсөөлөөгүй гэжээ. Хүмүүс түүнийг "Тайланд улсын нүүр царай, бахархал" хэмээн сайшаасан сэтгэгдлүүд хамгийн их сэтгэлийг нь хөдөлгөсөн байна.

"Би үйлчилгээний салбарт ажилладаг. Миний үүргийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдыг угтан авч, гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг 'сайн санааны элч'-тэй зүйрлэж болно. Би тэдэнд Тайландын 7-Eleven бусад газрынхаас өөр гэдгийг мэдрүүлж, энд өнгөрүүлсэн цаг хугацаандаа сэтгэл хангалуун үлдэж, Тайландад дахин ирэх хүслийг төрүүлэхийг хүсдэг" гэж тэрбээр ярьжээ.

Тэрбээр өдөр тутмын амьдрал болон ажилдаа англи, хятад, япон, малай, индонези, герман, бирм гэсэн 7 хэлийг ашиглаж чаддаг байна. Үүнээс англи, хятад, малай хэлээр хамгийн сайн ярьдаг аж.

Теерават гадаадын жуулчдын олноор очдог Сиамын эртний нийслэл Аюутхая хотоос гаралтай бөгөөд багаасаа л гадаад хүмүүстэй харилцаж сурчээ.

Тэрбээр харилцаа холбооны чиглэлээр бакалавр, хуулийн чиглэлээр суралцаж, улмаар хэл шинжлэл болон аялал жуулчлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой нэгэн юм.

Тэрбээр Малайн хойгт амьдарч, Малайз, Сингапур, Индонези улсуудад томилогдон ажиллаж байсан нь хэлнээс хэлний хооронд чөлөөтэй хөрвөх чадварт нь гол нөлөө үзүүлжээ.

7-Eleven-д орохоосоо өмнө тэрбээр гадаадын жуулчдад хөтөч хийдэг байсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас уг карьер нь зогсоход хүрсэн талаар Tnews мэдээлэв.

Аялал жуулчлалын салбар хумигдах үед Теерават хэлний мэдлэгээ ашиглаж хүмүүстэй үргэлжлүүлэн харилцахын тулд тус сүлжээ дэлгүүрийг сонгожээ.

Тэрбээр ажилд орсон эхний өдрүүдийнхээ нэгэн дурсамжийг хуваалцахдаа, нэг удаа дэлгүүрийн гадаа 10 гаруй жуулчны автобус ирж зогсон, зуу зуун хятад жуулчид бэлэг дурсгалын зүйл авахаар дэлгүүрт цувран орж ирсэн бөгөөд тэрхүү ачааллын үеэр хэлний мэдлэгээ бүрэн дайчлан ажиллаж чадсанаа дурсжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ