2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6


2024 оны сонгуулиар 42 суудалтай болсон АН өнгөрсөн долоо хоногт ээлжит их хурлаа “Степпе Арена”-д хуралдуулж, шинэ ҮБХ-гоо бүрдүүлсэн. Их хурлын маргааш өдөр Төрийн ордонд хуралдсан ҮБХ намын дэд дарга, ЕНБД-аа сонгох ёстой байсан ч чадсангүй тарлаа. Шинэ ҮБХ нь хуралдаж байх үед Онц их хурлын шийдвэрийг эсэргүүцсэн хэсэг хүн Соёлын төв өргөөнд Онц их хурал хэмээн хуралдаж намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах ёстой гэв.
АН-ын хурал элдэв сонин акц, үзэл бодлын болоод бие махбодийн чөлөөт илэрхийллээр дүүрэн өнгөрдөг уламжлал энэ удаад ч алдагдсангүй.
Намын дарга О.Цогтгэрэл ЕНБД-д хоёр хүнийг угсруулан нэр дэвшүүлээд ҮБХ-ноосоо дэмжлэг авч чадсангүй. Эхлээд ЕНБД-ыг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг дэвшүүлээд унангуут А.Батпүрэвийг дэвшүүлээд ч амжилт олсонгүй. ЕНБД-ыг нэг сарын дотор ҮБХ дахин хуралдаж сонгохоор болоод таржээ. Ардчилсан нам бол үзэл санаа тээгч фракциудын эвсэл байхад О.Цогтгэрэл дарга хувийн компани шиг засаглахыг оролдлоо. ЕНБД-аар АН-ын эв нэгдлийг хангах чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн нэгнийг дэвшүүлж байж АН 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцож чадна.
Социализмын 70 жилийн турш Зөвлөлтийн заавраар Монголыг удирдаж, тоталитар тогтолцоонд байлгасан МАХН-ыг сөрж гарч ирсэн ардчилсан үзэл баримтлалтай намуудын нэгдэл нь эдүгээгийн АН. Нэгдсэн намын фракцуудын харилцан зөвшилцөл, хоорондын тэмцэл нь АН-ын өнгө төрхийг 2000 оноос хойш тодорхойлж ирсэн. Харин О.Цогтгэрэл энэ уламжлалыг үл тоомсорлож, гэр бүлийнхээ ТЭСО компанийн загварыг тулгасан нь 2024 оны сонгуулийн өмнө арайхийн эвлэсэн АН-д дахин хагарал дагуулах нь ойлгомжтой боллоо. 126 гишүүнтэй анхны өргөтгөсөн парламентад АН 42 суудалтай болж том сөрөг хүчний хэмжээнд очсон нь чухамхүү эвлэрлийн үр дүн байсан. Энэ эвлэрлийг эвдэх нь 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялах магадлалыг л бууруулахаас өөр үр дагаваргүй.
1990 оноос хойш АН-ыг Монголын улс төрийн манлайлагч хүчин мөн гэдэгт итгэж ирсэн олон мянган дэмжигчийн итгэл нь алдарч, сэтгэл нь эргэх хандлага ажиглагдаж байна. 1990 оноос хойш АН-ыг дэмжигчид нь энэ намыг 30 жилийн турш амилуулж, сонгууль болгонд саналаа өгч ирсэн цөм юм. Сүүлийн 10-аад жилд энэ цөм сонгогчид АН-д саналаа өгөх нь буурсаар байгаа. Үнэндээ одоо АН-ыг аялдан дагалдаж байгаа залуу үеийнхнээс илүү 1990 оны гол лидерүүд, тэднийг дэмжигчид АН-ын тулах цэг юм. 1990 оноос хойших сонгуулиудад АН-ыг дэмждэг байсан сонгогчдын 30 орчим хувь нь энэ цөм байсаар ирсэн. Харин сүүлийн хэдэн сонгуульд буюу МАН-тай нийлж манантаж байх хугацаанд энэ 30% саналаа зүгээр л хав дарах болсон. Хав дарсан саналыг буцаан олж авах ганц арга нь элдэв гоё уриа лоозон биш эв нэгдэл юм. О.Цогтгэрэлийн онц их хурлын дараа олон гишүүн, үнэнч дэмжигчдийн итгэл бүрмөсөн алдрах шиг боллоо
“Степпе Арена”-д яригдаагүй бодит үнэнийг Соёлын төв өргөөнд ярьсан. Онц их хурлын өмнө явагдсан дотоод сонгуулийн булхайгаа О.Цогтгэрэл эхлээд цэгцлэх ёстой. “Мөнгөөр бороо орсон, тролл армиар санал өгүүлсэн, ҮБХ-нд хүч түрэн намын дарга өөрсдийн хүмүүсийг оруулсан, УИХ-ын бүлгийн болоод намын анхан шатны үүр хүртлээ бүх шатандаа хоёр тал болон хуваагдсан” гэсэн шүүмжлэл АН-д юу болоод байгааг хэлээд өгч байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6