НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Ачит-Ихт” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

“Ачит-Ихт” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026 оны 6-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын эдийн засаг, хөгжилд бодитой хувь нэмрээ оруулагч “Ачит-Ихт” ХХК нь 2015-2022 онуудад Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр тасралтгүй шалгарч, 2025 онд амжилтаа дахин бататгалаа.

Лондоны металлын бирж /ЛМБ-/ийн гишүүн “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь Монголын уул уурхайн “боловсруулах үйлдвэрлэл”-ийн хөгжлийн нэгээхэн хэсэг болж, зэсийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин, “Зэс бидний ирээдүй” уриатайгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.  

“Ачит-Ихт” ХХК  өнөөдрийн байдлаар 2000 гаруй дотоодын ААН, хувь хүнээс 500 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, орон нутагт 300 гаруй ажлын байр шинээр бий болгон улсын төсөвт нийт 436.9 тэрбум төгрөг, үүнээс орон нутгийн төсөвт 52.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнээс үүсмэл орд ашиглалтын олборлолтоосоо АМНАТ-д 41.6 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэрт гэрээний дагуу 32 тэрбум төгрөгийн төлбөр төлөөд байна. 

“Ачит-Ихт” ХХК хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин хамгаалал, хүүхэд залуусын хөгжил, боловсрол, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Монголд анх удаа Олон Улсын олимпын хорооны стандартад нийцсэн 2600-3600 хүний суудалтай, улирал үл харгалзан ажилладаг битүү "Мөсөн өргөө" спортын ордон ашиглалтад оруулсан нь хүүхэд бүрийн очих дуртай газар болжээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 904,574 мод үрээр тарьж ургуулаад байна. Боловсролыг дэмжих хүрээндээ, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 сургуульд Химийн иж бүрэн кабинет байгуулан жил бүр Химийн масс олимпиадыг уламжлал болгон зохион байгуулдаг.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ