2025 оны 10-р сарын 14
2025 оны 10-р сарын 13
2025 оны 10-р сарын 11
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 3
2025 оны 10-р сарын 3
2025 оны 10-р сарын 14
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 13
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 11
2025 оны 10-р сарын 3
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 3
Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд шалгалт хийх Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг УИХ 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан.
Энэхүү хороо нь Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан "Оюутолгой" бүлэг ордын талбайн хил заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний 11.3(ё)-т зааснаар хөрвүүлэх өдрөөс хойш долоон жил тутамд санхүүжилтийн хүүгийн зохистой хувийг хянан үзэх хугацаа нь 2025 онд болж байгаатай холбогдуулан Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.
Тогтоолд зааснаар тус хороо нь,
-"Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх;
-"Оюутолгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй.
Түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд олонхийг төлөөлж М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, цөөнхийг төлөөлж Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар багтсан.
“Оюутолгой” компанийн зүгээс түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзаж байгаагаа 2025 оны аравдугаар сарын 14-ний өдөр мэдэгджээ. “Оюутолгой” компани мэдэгдэлдээ түр хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж, нийт 30,000 гаруй хуудас бичиг баримтыг хүлээлгэн өгч, томилогдсон байцаагч, шинжээч нартай олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийсэн гэжээ.
“Тус түр хорооноос “Оюутолгой” компанийг хуралдаанд оролцож, танилцуулга хийх хүсэлтийг албан бичгээр илгээснийг бид хүлээн авсан болно. Гэвч сүүлийн үед компанийг чиглэсэн ташаа мэдээлэл, үндэслэлгүйгээр буруутгасан дайралтууд нэмэгдсэний дээр Оюутолгойн оффист зохион байгуулалттай бүлэг хүмүүс цугларч үйл ажиллагаанд хүндрэл учруулах боллоо. Ийм нөхцөлд бид ажилтнуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, нэр хүндийг эрсдэлд оруулахаас сэргийлж Түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзаж байна” хэмээн шалтгаанаа дурджээ.
Мөн өдөр “Оюутолгой” компанийн толгой компани “Рио Тинто” ээлжит улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. “Рио Тинто” группийн зэсийн гарц есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн жилийн III улиралд 10 хувиар өссөн бөгөөд зэсийн гарц ийн өсөхөд “Оюутолгой” төслийн олборлолт өндөр өсөлт жин дарсныг тайландаа онцолсон байна.
Тайланд дурдсанаар “Оюутолгой” төслийн гарц 78%-иар өссөн нь түүхэн дээд дүнгээр өссөн үзүүлэлт болохыг дурджээ. Мөн тус компанийн Чили дэх хамгийн том зэсийн уурхай болох “Escondida”-ийн зэсийн гарц 9%-иар өссөн байна. "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд энэ онд зэсийн гарц 50 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй хэвээр байна” хэмээн тус компанийн ГйГүйцэтгэх захирал Саймон Тротт онцолсон байна.
2025 оны 10-р сарын 14
2025 оны 10-р сарын 13
2025 оны 10-р сарын 11
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 3
2025 оны 10-р сарын 3
2025 оны 10-р сарын 14
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 13
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 11
2025 оны 10-р сарын 3
2025 оны 10-р сарын 6
2025 оны 10-р сарын 7
2025 оны 10-р сарын 3