НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
WEF: Зэвсэгт мөргөлдөөнөөс илүү "эдийн засгийн сөргөлдөөн" дэлхийн гол эрсдэл боллоо
МЭДЭЭ

WEF: Зэвсэгт мөргөлдөөнөөс илүү "эдийн засгийн сөргөлдөөн" дэлхийн гол эрсдэл боллоо

2026 оны 1-р сарын 19
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) жил бүр танилцуулдаг "Эрсдэлийн төсөөллийн судалгаа"-ны шинэ тайланд дурдсанаар, улс орнуудын хоорондын эдийн засгийн сөргөлдөөн болон түүний үр дагаврыг дэлхийн хамгийн том аюул заналхийлэл гэжээ. Тайлангаас харахад  байгаль орчны эрсдэлүүд бага зэрэг арагшилж, оронд нь хиймэл оюун ухааны (AI) засаглалын хяналт сул байгаагаас үүдэх урт хугацааны сөрөг үр дагавар дэлхийн нийтийн анхаарлын төвд орж ирснийг судалгаа харууллаа.

"Гео-эдийн засгийн сөргөлдөөн" гэж юу вэ?

Давост болох эдийн засгийн форумаар дэлхийн удирдагчид энэ асуудлаар ярилцаж аж. WEF-ийн гүйцэтгэх захирал Саадиа Захиди дэлхийн дахины амар амгалан байдлыг эвдэж буй гео-эдийн засгийн сөргөлдөөнийг дараах хүчин зүйлсээр тайлбарлажээ.

  • Тарифын дайн: Улс орнууд бие, биенийхээ бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах болсон нь хамгийн том эрсдэлт хүчин зүйлс болж байна.

  • Хөрөнгө оруулалтын хязгаарлалт: Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтыг чангатгах нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй.

  • Нөөцийн хяналт: Критикал ашигт малтмал (батарей, чипний түүхий эд гэх мэт) зэрэг чухал нөөцүүдийн нийлүүлэлтэд хатуу хяналт тогтоох нь эрсдлийг нэмэгдүүлэх болсон.

Саадиа Захиди хэлэхдээ "Эдийн засгийн бодлогын хэрэгслүүд хамтын ажиллагааны үндэс суурь болохоосоо илүүтэйгээр "зэвсэг" болон хувирч байна" хэмээн онцолжээ. Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын "Америк нэгдүгээрт" бодлого болон критикал ашигт малтмалын зах зээлд ноёрхогч Хятад улстай хийж буй худалдааны сөргөлдөөн гол нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна.

Байгаль орчин болон Хиймэл оюун ухааны эрсдэл

Судалгаанаас харахад дэлхийн эрсдэлүүд тодорхой хугацаанаас хамаарч өөрчлөгдөж байна. Шинжээчид AI-ийн засаглалын хяналт сул байгаа нь ажлын байрны хомсдол, нийгмийн талцал, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна дайн байлдаанд "зэвсэг" болгон ашиглах эрсдэл улам нэмэгджээ.

Энэхүү тайланг боловсруулахдаа академик хүрээлэн, бизнес, засгийн газар, олон улсын байгууллага болон иргэний нийгэм, эрдэмтэд шинжээч, дэлхийн лидерүүдийн байр суурь, санал асуулгад үндэслэжээ.

Дэлхийн хамгийн том эрсдэл нь цэрэг зэвсгийн дайнаас эдийн засгийн хүйтэн дайн руу шилжиж байна. Энэ нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, инфляц өсөх, технологийн өрсөлдөөн ширүүсэх зэрэг олон талын сөрөг үр дагаврыг дагуулж байгааг WEF анхаарууллаа.

www.reuters.com

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхийн зэрэгцээ ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Aug 30, 2026

УИХ-ын даргад Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

УИХ-ын даргад Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзлаа