2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16


Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро эхнэрийн хамт нийслэл Каракас хотод АНУ-ын тусгайгийнханд “олзлогдсон”-ы дараа тус улсыг хэн удирдах вэ гэсэн асуудал үүссэн. Венесуэльд найдвартай, ухаалаг төр бий болтол АНУ удирдана гэж Трамп мэдэгдэлдээ хэлсэн.
Тэгвэл саяхан Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо нь Эдмундо Гонзалесыг удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөхийг уриалав. Түүнийг тус улсын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль ёсны ялагч гэж олон нийт үзэж байсан.
Мачадо гэж хэн бэ?
Мария Корина Мачадо (1967 оны 10-р сарын 7-нд төрсөн) нь Венесуэлийн улстөрч, идэвхтэн, Уго Чавес, Николас Мадуро нарын засаг захиргааг эрс эсэргүүцэгч юм.
Тэрбээр 2011-2014 онд Венесуэлийн Үндэсний ассамблейн гишүүнээр ажиллаж байсан агаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байв.
Санхүүгийн магистрын зэрэгтэй, инженер Мачадо улс төрийн карьераа санал хураалтад хяналт тавих “Sumate” байгууллагыг үүсгэн байгуулснаар эхэлжээ.
1998 оны ерөнхийлөгчийн сонгуулиар эрх мэдлийг авсан Уго Чавес болон дарангуйлагч Мадуро нарын нам болох Нэгдсэн социалист намыг (PSUV) ил тод шүүмжилсээр ирсэн юм.
2014 онд Венесуэлд Мадурогийн Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. 2023 онд Мачадо сөрөг хүчний анхан шатны сонгуульд ялалт байгуулж, 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их дэмжлэг авсан нэр дэвшигч болжээ. Үүний дараа Венесуэлийн Засгийн газар түүнийг сонгуульд оролцохыг хориглосон билээ.
Сөрөг хүчний нэр дэвшигч Гонзалес 2024 оны 7-р сарын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныг харуулсан саналын дүнг танилцуулсан бол Засгийн газрын тэргүүлдэг Үндэсний сонгуулийн зөвлөл нотлох баримт үзүүлэлгүйгээр Мадурог ялалт байгуулсан гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас Мачадо Мадурогийн Засгийн газрын заналхийллээс зугатаж, нуугдах болсон юм.
Нобелийн хороо Мачадогийн "Дарангуйллаас ардчилалд шударга, тайван замаар шилжихийн төлөө” тэмцлийг нь хүлээн зөвшөөрсөн.
2025 онд Мачадо Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. 2018 онд BBC-ийн 100 эмэгтэйн нэгээр шалгарч, 2025 онд “Time” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтсан. 2024 онд Мачадо Венесуэлийн эсрэг тэмцсэнийхээ төлөө Вацлав Гавелын хүний эрхийн шагнал, Сахаровын шагналыг (Гонзалестай хуваалцсан) хүртжээ.
Мадурогийн авторитар дэглэмийг шүүмжилдэг түүнийг дэмжигчид "Төмөр хатагтай" (Iron Lady) хэмээн өргөмжилдөг.
Венесуэл ба АНУ...
Мачадо хар тамхины наймааны хэрэгт буруутгагдсан Карибын тэнгис дэхь Венесуэлийн хөлөг онгоцуудад Трамп болон түүний засаг захиргаа үхлийн цохилт өгч байгааг сайшааж байсан.
Тэрбээр Нобелийн шагналаа АНУ-ын ерөнхийлөгчид зориулсан бөгөөд Венесуэлийн оршин суугчдын 20% нь эх орноосоо дүрвэхэд хүргэсэн улс төр, эдийн засгийн гажиг тогтолцоо сүйрч байгааг дурдаж, Мадурогийн эсрэг АНУ-ын шахалт үзүүлэх кампанит ажлыг дэмжиж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байжээ.
АНУ Венесуэльд цохилт өгсөн нь Латин Америк болон бусад оронд түгшүүр төрүүлэв.
Каракас хотод цэргийн цохилт өгснөөс хойш Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ “Мачадотой холбоо бариагүй бөгөөд түүнийг улс орныг удирдах боломжтой нэр дэвшигч гэж харахгүй байгаа” гэжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ "Түүнд удирдагч байх нь маш хэцүү байх болно гэж би бодож байна. Түүнд дотооддоо дэмжлэг байхгүй. Тэр маш сайхан эмэгтэй, гэхдээ тэр удирдагч байх хүндлэл хүлээгээгүй" гэсэн байна.
Трамп цааш нь “АНУ Венесуэлийг "зохистой шилжилт хийх хүртэл" удирдана” гэжээ.
Мачадо болон венесуэлчүүд
Мачадо Бямба гаригт Мадурог баривчлагдсаныг сайшааж, "Венесуэлчүүд болон бусад олон үндэстний иргэдийн эсрэг үйлдсэн харгис хэрцгий гэмт хэргийн төлөө олон улсын шударга ёсны өмнө хариуцлага хүлээх болно" гэж мэдэгдэлдээ бичжээ.
Мачадо үргэлжлүүлэн "Бид олон жилийн турш тэмцсэн. Бид бүх зүйлээ өгсөн. Энэ нь бидний эрх чөлөөний үнэ цэнэ юм. Болох ёстой зүйл болж байна".
2024 оны Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Мачадог Мадурогийн дэглэм сонгуульд оролцохыг хориглосон хэдий ч тэрбээр сөрөг хүчний гишүүн Гонзалесийн дараа орох хэмжээний сонгогчдын дэмжлэгийг авсан билээ.
АНУ тэргүүтэй олон улсын сонгуулийн ажиглагчид “Мадуро гурав дахь удаагаа албан тушаалаа хулгайлж, дарангуйлагч дэглэмээ үргэлжлүүлэхийн тулд санал хураалтын дүнг өөрчилсөн” гэж үзсэн.
Мачадо венесуэльчүүдийг Гонзалесыг тойрон нэгдэж, түүнийг хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхийг уриалав.
"Өнөөдөр бид бүрэн эрхээ хэрэгжүүлж, эрх мэдлийг авахад бэлэн байна. Ардчилсан шилжилтийг эцэслэх хүртэл сонор сэрэмжтэй, идэвхтэй, зохион байгуулалттай байцгаая. Бид бүгдэд хэрэгтэй шилжилт" гэсэн байна.
Мачадо 2023 оны Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд Хавьер Милэй ялалт байгуулсныг Латин Америкийн "өөрчлөлт", "эрх чөлөө"-ний төлөөх тэмцлийн ялалт гэж нэрлэж, тэдний улс төрийн төслүүд нь Милэйгийн тунхагласан "эрх чөлөөний үндсэн үүрэг"-ийн нийтлэг утгыг хуваалцдаг гэжээ.
Мачадо нь мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч бөгөөд 2025 онд түүнийг Венесуэлийн Мадурогийн Засгийн газрыг эсэргүүцэж байсантай нь холбогдуулан "алсын хараатай" гэж тодорхойлсон.
Мачадог Трампын хоёр дахь засаглалын үед венесуэлчүүдийг албадан гаргахын эсрэг хүчтэй үг хэлээгүй гэж зарим иргэд шүүмжилсэн.
Эх сурвалж:
https://www.npr.org/2026/01/03/g-s1-104412/venezuela-nicolas-maduro-maria-corina-machado-opposition
https://en.wikipedia.org/wiki/Mar%C3%ADa_Corina_Machado
https://www.nobelprize.org/prizes/peace/2025/machado/facts/
Редакторласан: П.АРТУР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16