НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Уул уурхай Монголын зээлжих зэрэглэлийг В2-оос В1 рүү ахиуллаа
АНАЛИЗ|Эдийн засаг

Уул уурхай Монголын зээлжих зэрэглэлийг В2-оос В1 рүү ахиуллаа

2025 оны 10-р сарын 17
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Ашгаар нь амьдарч байгаа ч муу бүхний буруутан мэт ярьдаг уул уурхайн салбар Монгол Улсыг чирч явааг Moody’s-ийн мэдэгдлээс харж болохоор байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В2 түвшнээс В1 түвшин рүү ахиулж, “Тогтвортой” төлөвт байгааг Moody’s агентлаг өчигдөр /2025.10.16/ зарлалаа.

Монгол Улс эдийн засгийн өсөлтөө тогтвортой хангахын тулд түүхий эдийн экспортоо төрөлжүүлэхээр зорьж, энэ чиглэлд тодорхой алхмуудыг хийж байгаа нь ийнхүү зэрэглэлийн түвшин ахиулахад нөлөөллөө гэдгийг Moody’s онцолжээ.

Экспортын 50-иас илүү хувийг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ өнгөрсөн онд 30%, энэ он гараад 27% унасан ч экспортын өөр нэг бүтээгдэхүүн болох зэсийн гарц нэмэгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвт ийнхүү эерэг нөлөө үзүүлжээ. Попочдын амны бай болж байдаг Оюутолгойн гүний уурхайн олборлолт цаашид улам нэмэгдэж, 2028 он гэхэд оргилдоо хүрнэ.

Энэ долоо хоногийн эхний өдөр “Рио Тинто” ээлжит улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан. “Рио Тинто” группийн зэсийн гарц есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн жилийн III улиралд 10 хувиар өссөн бөгөөд зэсийн гарц ийн өсөхөд “Оюутолгой” төслийн олборлолт өндөр өсөлт жин дарсныг тайландаа онцолсон. Тайланд дурдсанаар “Оюутолгой” төслийн гарц 78%-иар өссөн нь түүхэн дээд дүнгээр өссөн үзүүлэлт болохыг дурдсан байсан.

Экспортын орлогоо төрөлжүүлэх бодлогоос гадна газрын ховор элементийн хайгуулыг эрчимжүүлэхээ Засгийн газар мэдэгдсэн нь гадаад орчинд эерэг дохио өгч байна. Монгол Улс газрын ховор элементийн 3,1 сая тоннын нөөцтэй хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлээд буй.

Хөдөө аж ахуйн салбарын сайнгүй үзүүлэлт, улсын өр гээд санаа зовоох асуудлууд байгааг ч Moody’s анхааруулжээ.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Төв Азийн "Ногоон батарей"-Тажикистан

Төв Азийн "Ногоон батарей"-Тажикистан

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Ойрхи Дорнодын эффект: Монголд дизел түлшний үнэ ирэх сараас ₮6000 болно

Ойрхи Дорнодын эффект: Монголд дизел түлшний үнэ ирэх сараас ₮6000 болно