НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хурал эхэллээ
МЭДЭЭ

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хурал эхэллээ

2026 оны 6-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэллээ.

2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь манай гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарын илэрхийлэл болж энэ онд 11 дэх удаагаа чуулж байгаа юм.

Энэ удаагийн хуралд 40 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллага, мөн манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид зэрэг дотоод, гадаадын нийт 300 гаруй төлөөлөгчид оролцож байна. Түүний дотор БНСУ-ын Нэгдлийн сайд Чунг Донг Ён, БНХАУ-ын Солонгосын хойгийн суудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд В.Бартосзевски, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн нарийн даргын орлогч М.Лейтер зэрэг албаны өндөр түвшний төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог болж байна.

Бага хурлын хүрээнд зохион байгуулах үндсэн таван сэдвийн хуралдаанд бүс нутгийн шинжээчид, бодлого боловсруулагчид, судлаачдын зүгээс ЗХА-ийн аюулгүй байдлын тулгамдсан сорилт, боломжууд, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замын асуудлаар илтгэлүүд хэлэлцүүлнэ. Түүнчлэн шинэ технологиуд улс орон, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судлан шинжлэх бөгөөд хиймэл оюуны асуудалд төвлөрч, улс орнууд сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэхэд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглахын зэрэгцээ засаглал, ил тод байдал, хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах боломжийн талаар санал солилцоно.

Манай улсын гадаад бодлого Төв Азийн бүс нутагт чиглэн идэвхтэй хэрэгжиж буйтай холбогдуулан Төв Ази, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулах ногоон эрчим хүчний коридорыг хөгжүүлэх боломж, сорилтуудын талаар судлаач, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа