НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
МЭДЭЭ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2026 оны 2-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдөр (2026.02.11) ОХУ-ын Зэвсэгт хүчний төв сүм бүхий “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд босгосон монгол эрсийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Москва хотын Одинцово дүүрэг, Минскийн хурдны замын 55 км-т 5500 га талбайд цогцолсон цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улсын холбоотон байсан ард түмнүүдийн хүндэтгэлийн уран барималт цогцолборыг бүтээсэн байна. Ингэхдээ тухайн ард түмний бодит хүмүүс, түүхэн үйл явдалд тулгуурлан урлажээ.

“Монгол цэргүүд” хэмээх хөшөөнд Ховд аймгийн Манхан сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гурван удаагийн Сүхбаатарын одонт Лувсангийн 18 настай байх үеийн цэл залуу дүр төрхийг мөнхөлжээ. Тэрбээр 1942 онд 1200 гаруй тэмээ бүхий жингийн цувааг ахлан, фронтод хүргэх бэлгийн ачааг Манхан сумаас Алтайн хязгаарын Бийск хотноо хүргэж өгчээ. Олон хоног, сар хүнд хэцүү замыг туулан асар урт тэмээн жингийн цувааг хөтөлж, монголчуудын чин сэтгэлийн тусламжийг Оросын ард түмэнд авчирсан энэ гайхалтай намтар түүхтэй хүн хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад, монгол хүний бодит дүрээр бүтээгдсэн хөшөө ОХУ-д цор ганц гэдгийг онцлов.

Хөшөөнд цэцэг өргөхөд Лувсан баатрын ач хүү Х.Дэлгэр оролцов. Тэрбээр монголчуудын бэлгийг Зөвлөлтийн ард түмэнд хүргэж, бага залуугийн дүр төрхөөрөө Москва хотноо мөнхрөн үлдсэн өвөөгөөрөө бахархаж байна гээд, өөрсдийн идэх хоол, өмсөх зүүхээс хагаслан байж дулаан хувцас, хоол хүнс цуглуулан цуваа цуваагаар бэлэглэж байсан Монголын ард түмний тус дэмийг Оросын ард түмэн өнөөдрийг хүртэл талархан хүндэтгэсээр байгаад баяртай байна гэлээ.

Хөшөөг уран барималч А.Д.Чебаненко бүтээж, 2022 онд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 оны 3 дугаар улирлын байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил, тэлэлт, тогтвортой өсөлтийг дэмжихийн зэрэгцээ олон улсын зах зээлтэй холбогдох боломжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний компаниудын олон улсын зах зээлд гарах суурийг бүрдүүлэх чиглэлээр “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, технологийн хувьд найдвартай ажиллагааг бэхжүүлэх, системийн шинэчлэл хийх, олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй зах зээл бий болгох чиглэлд идэвхийлэн ажиллалаа. Тухайлбал,

Oct 14, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ