

"New York Times" сонин XXI зууны шилдэг 100 телевизийн цувралын жагсаалтыг гаргасан бөгөөд жагсаалтад багтсан болон багтаагүй бүтээлүүдээсээ болж багагүй маргаан дагуулаад байна.
Forbes (2026-09-25)
Тус сонин энэхүү жагсаалтыг өөрийн шүүмжлэгчдийн саналаар сонгоогүй юм. Харин тэдний "The Upshot" мэдээллийн баг телевизийн салбарын зуу зуун мэргэжилтнүүд рүү, тухайлбал жүжигчид, шоураннер, зохиолчид, техникийн ажилтнууд болон удирдах албан тушаалтнууд руу санал асуулга явуулжээ. Санал өгөгч XXI зууны шилдэг гэж үзсэн 10 хүртэлх цувралыг нэрлэх эрхтэй байв.
Шүүлтүүрийн дүрэм нэлээд өргөн хүрээтэй байлаа. Ямар ч хэлээр хийгдсэн, мөн уран сайхны цуврал, реалити шоу, баримтат кино, ток шоу гэх мэт бараг бүх форматаар хийгдсэн бүтээлүүд, тэр байтугай "YouTube"-ийн цувралууд ч хамрагдах боломжтой байв.
Ердөө хоёрхон үндсэн шүүлтүүр байсан нь нэгдүгээрт тухайн цуврал нь олон ангитай байх ёстой, хоёрдугаарт 2000 оны 1-р сарын 1-нээс хойш анх гарсан байх шаардлагатай байв.
Зарим үр дүнг хүмүүсийн таашаал тааруу байсантай холбон тайлбарлаж болно. Яагаад "True Detective" цувралын 1-р бүлэг "Lost" (#22), "Girls" (#13), "30 Rock" (#8) зэрэг цувралуудын доор 35-р байранд орсон юм бэ? "Game of Thrones" сүүлийн хоёр бүлэг нь тун тааруу болсон ч 6-р байранд орсон нь гайхалтай бөгөөд ердөө хоёрхон бүлэгтэй "Fleabag" цуврал 5-р байранд орсон нь бараг л шоконд оруулмаар зүйл байв. Энэ бол сайн, бүр гайхалтай цуврал байсан, гэхдээ 5-р байр арай л дээгүүр байна.
Сюрприз багатай нь гэвэл "Breaking Bad" 1-р байранд, "The Wire" 2-р байранд, "Mad Men" 3-р байранд оржээ. "Succession" 4-р байрыг эзэлсэн байна. Энэ бүгд бол феноменаль телевизийн цувралууд бөгөөд шилдэг байруудыг зүй ёсоор эзэлжээ. Харин "Dark", "The Terror", "Boardwalk Empire", "The Expanse", "Sons of Anarchy", "Arcane", "Mr. Robot" зэрэг цувралууд хаачсан нь ойлгомжгүй байна. "Avatar The Last Airbender", "Rome", "Silicon Valley", "What We Do In The Shadows" зэрэг цувралууд ч илт үгүйлэгдэж байна.
Саяхан гарсан зарим шинэ цувралууд жагсаалтад багтсан бөгөөд үүнд "The Pitt", "Baby Reindeer", "The Diplomat" зэрэг цувралууд орсон байна. Гэвч "Hannibal" хаана байна вэ? "Fargo" хаачсан бэ?
Бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал байх бүрэн боломжтой нэгэн цуврал энэ жагсаалтын хамгийн муу дүрмээс болж хасагдсан юм. Жагсаалтад орохын тулд цуврал нь 2000 оны 1-р сарын 1-нээс хойш нээлтээ хийсэн байх ёстой байв. Тийм ч учраас "The Gilmore Girls" багтсан мөртлөө (2000 оны 10-р сард гарсан), "The Sopranos" багтаагүй юм. Энэ бол "New York Times"-ын хийсэн итгэмээргүй алдаа юм.

"The Sopranos" 1999 оны 1-р сарын 10-нд нээлтээ хийсэн ч нийт ангиудынх нь дийлэнх нь 2000-аад онд гарсан билээ. Нийт 86 ангиас нь 73 нь 2000 оны 1-р сарын 1-нээс хойш гарсан байдаг. Энэ цувралыг XX зууны цуврал гэж үзэх ямар ч боломжгүй. Бараг бүх анги нь 2000-аас 2007 оны хооронд гарсан. Энэ бол XXI зууны цуврал гэдгийг тодорхойлох бодит жишээ юм. Энэ бол XXI зууны цуврал яах аргагүй мөн. Бусдыг дагуулах ганц агуу цуврал.
Анхны нээлтээ 1999 онд хийсэн ч ангиудынх нь олонх нь XXI зуунд гарсан цувралуудыг хамруулж болохоор өөр дүрэм зохиосон бол илүү дээр байх байв. Энэ нь арай төвөгтэй байж болох ч "The Simpsons" шиг үнэхээр 90-ээд оны цувралуудыг жагсаалтад оруулахгүй байхын сацуу "The Sopranos", "The West Wing", "Futurama" болон бусад хэд хэдэн цувралыг бусадтай нь хамт эрэмбэлэх боломжийг олгох байлаа.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.