НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
С.Нарангэрэл: УИХ “ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
АНАЛИЗ

С.Нарангэрэл: УИХ “ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй

2026 оны 4-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан хугацаанд УИХ-д суудалтай зарим нам байр сууриа шууд илэрхийлсээр байна. Үүнтэй холбогдуулан академич, хуульч С.НАРАНГЭРЭЛЭЭС тодруулга авав.

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан хуралдааны үеэр зарим нэг гишүүн УИХ-ын гишүүний ёс зүй гэж чухам юуг үзэхийг огт мэдэхгүй байсан. Судлаачийн хувьд танаас үүнийг тодруулъя?

-Монгол хүний язгуур мөн чанар, мөнх Тэнгэрээс заяасан өгөгдөл нь насан туршдаа ёс суртахуунлаг амьдрахад л оршиж ирсэн. Ёс суртахуун бол жинхэнэ хүн болсны илэрхийлэл юм шүү. Энэ нь эелдэг найрсаг ба шударга ёс, эр зориг, үүрэг ба хариуцлага, эс шуналдах, жудаг, нинжин сэтгэл, итгэлцэл, үнэн, нэр төр, хамтач, эв эе, тэсвэр тэвчээр, атгаг бус ба урвашгүй сэтгэл зэргээр илэрлээ олдог юм. Эдгээрээс УИХ-ын гишүүнд түлхүү шаардагдах ёс суртахууны өгөгдлүүд нь эрхэмбээрийн ёс зүйг бүрдүүлж өгдөг. Юуны түрүүнд эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр чин зүрхнээсээ хүчин зүтгэх явдал юм. Энэ ч учраас Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан шүү дээ.

-Сүүлийн үед олон түмний дунд УИХ-ын гишүүний ёс зүй ноцтой зөрчигдөж байна гэж ярилцах боллоо. Энэ талаарх таны үзэл бодол?

-УИХ-ын гишүүн УИХ-ын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, Монголын ард түмний хүсэл зориг ба ашиг сонирхлыг илэрхийлэх төлөөлөгчийн бүрэн эрхээ илтэд хөсөрдүүлж байна. Ийм нөхцөл байдал нь сонгогчдыг УИХ-д өөрийн гэх элч, төлөөлөгчгүй болгож байгаа болно. Хууль батлах үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцохгүй байгаа нь хууль тогтоогч сураггүй алга болсонтой нэгэн адил. Үүнээс үүдэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болж байна.

Эх орон, ард түмний ашиг сонирхолд илтэд тэрсэлж, сонгогчдын итгэлийг алдаж, шударга бус, бусармаг үйл үйлдэж, хэтэртлээ тансаглаж шуналдаж яваа гишүүнийг ёс зүйгээ чандлан сахиж байна хэмээн хэрхэвч үзэж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Сонгогчдын хүндлэл, итгэл төрүүлэхүйцээр биеэ зөв авч явах чадамжгүй, хүний адаг, элэг тохуу болж яваа гишүүнийг УИХ-д байлгаад татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгээд байхыг хүлээн зөвшөөрөх нь ёс суртахуунд туйлын харш үйл болох юм.

-Та түрүүн ёс суртахуунлаг бус хүн гэлээ. Үүнийгээ тодотгож өгнө үү?

-Ёс суртахуунаа хөсөрдүүлж, уландаа гишгэж яваа хүнийг хэлнэ. Эртний Субашид хэмээх хөлгөн сударт “Муу юм энэ хорвоод хэчнээн олон боловч муу хүнээс илүү аюул гэж ер үгүй” гэсэн байдаг юм. Муу хүн бол ёс суртахуун нь ялзарсан хүн юм. Энэ хөлгөн сударт муу хүнийг байгалийн давагдашгүй хүчин зүйл, хамгийн аюултай араатнаас илүү аюултай гэж зүйрлүүлжээ.

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ хэлэлцэхгүй гэж шийдвэрлэбэл та юу гэж дүгнэх вэ?

-УИХ “ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан халхлагч, дархлан хамгаалагч болсон гэж үзэхээс аргагүйд хүрнэ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө жилийн өмнө 59.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Төрийн өмч данхайх тусам тэнд авлига. хулгай, луйвар үүрлэдэг. Цагтаа Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтнүүд бэлгэвч хүртэл шахдаг байв. “Эрдэнэс Монгол”-д өгсөн Рио Тинтогийн $20 нохойн замаар орсон нь төрийн өмчит компанийн хөрөнгө ялсан намын даргын, ах дүүсийн, амраг садны халаасны зардал болж хувирдгийн нэг жишээ.

Sep 4, 2026

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв