НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Систем нэгдэхгүй бол шударга ёс бүрдэхгүй
МЭДЭЭ

Систем нэгдэхгүй бол шударга ёс бүрдэхгүй

2026 оны 4-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол төрийн оршин тогтохуйн үндэс болсон чухал салбар. Энэ салбарыг цогцоор нь харж, хууль хэрэгждэг, хууль ард иргэдээ хамгаалдаг, хууль хэрэгжүүлэгчээ ч хамгаалдаг, хүний эрхийг дээдэлсэн, шударга, ил тод нээлттэй тогтолцоотой байх учиртайг” онцоллоо. Тэрээр харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудад дараах чиглэлээр үүрэг өглөө.

Цагдаагийн байгууллагад: Хар тамхи, мансууруулах бодисын хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээг илрүүлэх, таслан зогсоох, устгал хийх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн сошиал орчин, аппликейшн, хэвлэл мэдээллийн сувгуудад хяналт тавьж, залуусыг хамгаалах арга хэмжээ авахыг чиглэл болголоо. Цагдаагийн алба хаагчид хар тамхитай холбоотой гэх хардлагыг ил тод шалгаж, буруутай бол хариуцлага тооцох, буруугүй бол нэр хүндийг хамгаалах хэрэгтэйг онцоллоо. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад: Ачаалал хэт төвлөрсөнөөс үйлчилгээ удааширч, иргэд бухимдаж байгааг шийдвэрлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний бүх төвд алба хаагч ажиллуулах, мэдээллийг өргөн түгээх үүрэг өгсөн. Мөн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх нэгжүүдийг 9 дүүрэгт хуваарилан байршуулах, хүний нөөц, төсвийг шийдэхийг чиглэл болгосон. Иргэдийн өргөдөл, гомдол болон төлбөртэй холбоотой мэдээллийг ил тод болгох, хорих ангиудад хүний эрхийн зөрчил, дарамт шахалт гаргахгүй байхыг онцгой анхааруулсан.

Хил хамгаалах байгууллагад: Боомтын хяналтыг чангатгах, зорчигч тээврийн шалгалтыг сайжруулах, хилийн заставуудад гарч болзошгүй сахилгын зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн. Алслагдсан анги нэгжүүдэд дотоод хяналт, камерын хяналтыг сайжруулж, бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллээс сэргийлэхийг чиглэл болголоо. Мөн цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Дотоодын цэрэгт: Дүрмийн бус харилцааг таслан зогсоох, алба хаагчдын орчин нөхцөлийг сайжруулах, зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байхыг онцолсон. Мөн гомдол, хүсэлт гаргах нээлттэй, нууцлалтай тогтолцоог бүрдүүлж, дарамт шахалтгүй орчин бий болгохыг чиглэл болгов.  

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын бүх байгууллагад сахилга хариуцлага, ил тод байдал, хүний эрхийг эрхэмлэсэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дотоод хяналтыг чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ