НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
МЭДЭЭ

Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

2025 оны 10-р сарын 29
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Засгийн газар ээлжит бусаар хуралдан (2025.10.28) шатахууны хязгаарлалтыг цуцаллаа.

Сүүлийн өдрүүдэд шатахууныг хязгаарлалтад олгож байсан нь иргэдийг ихээр бухимдуулж байсан. Иргэд урт дараалалд 3-4 цаг зогсч, хомсдлыг далимдуулан 3-4 дахин нугалсан үнээр шагийн шатахуун зарах болсон.

Хуралдаанаар монголчуудын зонхилон хэрэглэдэг АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.

Аравдугаар сарын 28-ны 08.00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун байгаагаас Толгойт өртөөнд 16, Аршаант өртөөнд 6, Улаанбаатар өртөөнд 5, Дархан өртөөнд 10, Сайншанд өртөөнд 5, Эрдэнэт өртөөнд 10, Сүхбаатар өртөөнд 34 вагон байгааг сайд хэллээ.

Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахын АИ-92 автобензиний нөөц аравдугаар сарын 28-нй 09.00 цагийн байдлаар 2,824 тонн байгаа ба агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 автобензин буужээ. Агуулахад буусан шатахууныг Улаанбаатар хот дахь шатахуун түгээх 115 станц руу 1169 тонн, орон нутаг руу 592 тонныг ачсан байна.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Монгол Улсын Хөгжлийн банкнаас ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах зорилгоор Хархорум хотын нутаг дэвсгэрт 50МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц бүхий 30МВт/100МВт.ц батерей хуримтлуурын станц байгуулахад санхүүжилт олгохоор боллоо.

Oct 7, 2026

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна