2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9


Ормузын хоолой хаагдсанаас болоод Хятад байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны 1-ийг алдаад байна. Ойрхи Дорнодод дайн дуусч, энх тайван байдалд тогтсон ч Хятад өмнөх шиг Катар болон Эмиратаас хий авахгүй болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Хятад энэ нийлүүлэлтээ Оросоос нөхнө гэж таамаглаж байна.
2025 онд Хятадын байгалийн хийн импорт 11%-иар буурч, 68.4 сая тонн болсон нь сүүлийн 20 жилд анх удаа буурсан тохиолдол байлаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, эдийн засгийн өсөлт нь саарсан, дотоодын хийн олборлолтоо нэмэгдүүлсэн, импортоо гол төлөв хоолойгоор авдаг болсон.
Хятад улс өнөөдрийн байдлаар Орос, Туркмен, Казахстан, Узбекистан, Мъянмараас хоолойгоор хий авч байна. Өнгөрсөн 2025 оны 1-10 сарын хооронд Оросоос хоолойгоор авах хийн хэмжээгээ 17,8%-иар нэмэгдүүлсэн нь мөнгөөр $7,85 тэрбум болжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр “Сила Сибири” хоолойгоор 2025 онд 39 тэрбум куб метр хий авсан нь өмнөх оноосоо 25% өссөн дүн юм.
2025 онд өмнөд хөрш Катар болон Эмиратаас 19,4 сая тонн хий авсан бөгөөд 2026 онд энэ хэмжээний хийг Оросоос авах болов уу гэж таамаглаж байна. Катарын Рас-Лаффане дахь дэлхийд томд тооцогдох байгалийн хийн үйлдвэр хоёр удаагийн бөмбөгдөлтийн дараа үйлдвэрлэлийн шугам нь бүрэн ашиглалтаас гарсан бөгөөд эргэн сэргэхэд 3-5 жил шаардлагатай юм.
Тиймээс Хятад эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай нийлүүлэгчээр Оросыг сонгохоор байна. Одоо хий авч байгаа “Сила Сибири” хоолойн жилийн хүчин чадал 38 тэрбум куб метр бөгөөд үүнийг 44 тэрбумд хүргэхээр хоёр тал тохиролцсон.
Үүнээс гадна Хятадын цааргалаад байсан “Сила Сибири-2” төсөл энэ жил урагшлах магадлалтай байна. Оросоос Монголын нутгаар дамжуулан авах энэ хоолойн хүчин чадал нь жилийн 50 тэрбум куб метр.
“Сила Сибири” гэсэн хоёр хоолойгоос гадна Алс Дорнодын хэмээн нэрлэгдэж байгаа хоолойн төслийг ирэх 2027 онд эхлүүлэх төлөвтэй байна. Энэ хоолойн хүчин чадал нь төслийн хэмжээнд 10 тэрбум кбу метр, ашиглалтад орсоны дараа 12 тэрбум болгон өргөтгөх боломжтой юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Орос улс Хятад руу хийх байгалийн хийн экспортоо 51 дахин нэмэгдүүлээд байгаа юм.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9