НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ойрх Дорнодоос буцах хүсэлтэй Монгол иргэдээ татан авах бүхий л боломжит сувгийг эрэлхийлж байна
МЭДЭЭ

Ойрх Дорнодоос буцах хүсэлтэй Монгол иргэдээ татан авах бүхий л боломжит сувгийг эрэлхийлж байна

2026 оны 3-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ИЗРАИЛ ИРАНААС БУЦАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭЭ ТАТАН АВАХЫН ТУЛД БҮХИЙ Л АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА 

Иранд АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар  тухайн бүс нутагт байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар яаралтай арга хэмжээ авч, мэдээллээр хангаж, заавар, зөвлөгөөг өгч байна.  Ойрх Дорнодын бүс нутагт өнөөдрийн байдлаар Монгол Улсын 469 иргэн байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд мэдээлжээ.

Монгол иргэд Иран, Израил болон тус бүс нутгийн 10 гаруй улсад байгаа бөгөөд үүнээс 321 нь байнга оршин суугч, 148 нь түр зорчиж байгаа иргэд байна. Түр зорчиж буй 148 иргэн бүгд буцах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд байнга оршин суугчдаас 20 иргэн мөн эх орондоо буцах хүсэлт гаргажээ.

Зарим улсын агаарын орон зай хаагдсан, нислэгүүд хязгаарлагдмал байгаа тул иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Нөхцөл байдал цаг, өдрөөр өөрчлөгдөж байгаа учраас Гадаад харилцааны яам боломжит хувилбаруудыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Тухайн бүс нутагт байгаа монгол иргэдтэй Элчин сайдын яамдаараа дамжуулан тогтмол холбоотой ажиллаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч байгаа бөгөөд эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Иргэдэд туслах сан”-г Засгийн газрын шийдвэрээр байгуулсан. Ойрх дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус сангаас дэмжлэг авах албан ёсны хүсэлт одоогоор ирээгүй байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ