НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ОХУ нь 2016 оноос хойш Евро5-аас бага стандарттай шатахууныг хориглосон!
АНАЛИЗ|Эдийн засаг

ОХУ нь 2016 оноос хойш Евро5-аас бага стандарттай шатахууныг хориглосон!

2025 оны 12-р сарын 25
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол болон Киргиз, Тажикистан, Африкийн зарим орны захиалгаар евро 2 стандартын шатахуун үйлдвэрлэж экспортод гаргадаг.

Үйлдвэрлэлийн зардал бага учраас ашигтай. Монголд евро 2 стандартын АИ 92 нь Оросын дотоодын евро 5 стандартын шатахууны үнээс өндөр байгаа нь тээврийн зардал, татвар, ашиг болон хилийн үнийн зөрүүнээс шалтгаалдаг.

Одоогоор Монгол Улс Ангарскийн үйлдвэрээс 650 мянгаас 700 мянган тонн евро 2 стандартын АИ 92 авч байна. Үнэндээ, экспортын тусгай захиалгаар гэх нэрээр Ази болон Европын зах зээлээс аль хэдийнэ шахагдсан евро 2 стандартын шатахууныг манайд дэлхийн зах зээлийн үнэд дөхүү нийлүүлж байгаа нь үнэн.

Харин бид үүнийг энгийн АИ 92 буюу хямд үнэтэй шатахуун л гэдгээр нь хүлээж авсаар байна. Дэлхий дээр ОХУ-аас гадна өнөөдрийг хүртэл технологийн шинэчлэл хийж чадаагүй учраас Иран, Венесуэл зэрэг орон л дотоодын хэрэгцээнд зориулан евро 2 стандартын шатахуун үйлдвэрлэдэг аж.

Азийн Индонез, Филиппин, Тайланд зэрэг орон 2012 оноос евро -3,4,5,6 гээд стандартыг ээлж дараатай нэвтрүүлжээ. Харин бид евро 2-оос салаагүй, бүүр салах дургүй байна.

Машинаа 3-аас дээш жил унахыг хүсвэл евро 5-ыг сонгохоос өөр аргагүй

Та 2005-2009 онд Япон, Солонгос, Германд үйлдвэрлэсэн машинд евро 4-өөс доош стандартын шатахуун хийж болохгүй гэдгийг мэдэх үү. Ялангуяа toyota prius, toyota crown маркийн машин шатахууны чанарт маш мэдрэг гэнэ. Хөдөлгүүр, системд эвдрэл үүснэ. Монголчуудын нийтлэг унаа болсон “Toyota prius-20”-ын хөдөлгүүрийг евро 5 стандартын шатахуун хэрэглэхээр бүтээсэн аж. Харин бид евро 2 стандартын шатахуунаар “хооллодог”. Харьцангуй тэсвэртэй машин гэдгээрээ алдартай ч хүхрийн агууламж өндөр учраас нүүрсэн яндан хамгийн түрүүнд бохирддог. Хөдөлгүүрийн тослох чанарыг ч бууруулдаг аж.

Таны машинд "Check Engine" гэх гэрэл асч, P0420 (Catalyst System Efficiency Below Threshold) алдаа заасан л бол “евро 2” стандартын АИ 92-оос болсон гэсэн үг. Хэрвээ евро 5 стандартын шатахуун хэрэглэвэл нүүрсэн яндан бөглөрөхгүй, очлуур, форсунк нь бохирдохгүй бас зарцуулалт буурна.

Үнэ хямд, санхүүдээ тохируулж байна гэвэл эндүүрэл. Хэмнэсэн мөнгөө тос солих, эсвэл машины эдэлгээгээр нөхнө. Дүндээ дүн гэж болно.

Машинаа гамнаж уная гэвэл тохирсон стандартын шатахууныг нь сонгохоос өөр аргагүй.

“Евро 2” түлш ашигладаг машинд хотын дугаар олгохгүй

Яг ийм журам байхгүй ч 10-аас дээш жилийн насжилттай машинд энэ оны зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын дугаар олгохгүй гэсэн журам үйлчилж байгаа. 2014 оноос хойш үйлдвэрлэсэн машин гэхээр евро 5-аас доош стандартын шатахуун хэрэглэхгүй гэсэн үг.

Дэлхий нийтээрээ агаарын бохирдлоос салах гэж нэгдэн нийлж байна. Бид л ухраад гүйгээд байж боломгүй. Евро 2 стандартын шатахууны хүхрийн агууламж 500 ppm бол евро 5 стандартынх 10 ppm.

“Евро 2” шатахуун хэрэглэдэг нэг машин “евро 5” шатахуун хэрэглэдэг 50 машинтай тэнцэх хэмжээний хүхрийн исэл агаарт цацдаг байх нь. Агаарын бохирдол, хүүхдийн амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлдөг гол шалтгааны нэг бол энэ. Хэрвээ та өдөр бүр 50 дахин илүү давстай хоол хэрэглэдэг бол гээд бодоод үзээрэй. Таны дотор эрхтэн хэрхэн гэмтдэг шиг машины чинь эд анги ч элэгдэж, эвдэрнэ.

Үнэхээр үнэ хямд бол үйлдвэрлэгч орон ОХУ яагаад дотооддоо евро 2 стандартын АИ 92 хэрэглэхгүй байна вэ..

Тэд яагаад дотооддоо хуулиар хориглосон зүйлээ Монголд нийлүүлдэг вэ...

Бид үнэхээр хүссэн учраас тэр үү...

Хүсээд байгаа олон улсын стандартаасаа яагаад ухрах ёстой вэ...

Үнэ хямд учраас хордсон ч яахав гэж үү...

Н.УУГАНБАЯР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Хятадын эрх баригчид хүнсний зориулалттай байцааны шинэлэг байдлыг хадгалахын тулд формальдегид ашигласан тухай мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Aug 24, 2026

AI-ийн шинэ "түлш": Улаанцавын загвар ба Улаанбаатарын боломж

AI-ийн шинэ "түлш": Улаанцавын загвар ба Улаанбаатарын боломж

Такаичигийн "шүдгүй" дипломат ажиллагаа

Такаичигийн "шүдгүй" дипломат ажиллагаа

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов