НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!
АНАЛИЗ

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улстөрчдийн популизм эдийн засагт тодорхой төлөөстэй. Эцсийн хохирогч нь жирийн иргэд болдог.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгоход Монгол Улсын нэг иргэнд 860 орчим мянган төгрөг ногдоно” гэсэн ярилцлага хэвлэлд өгсний араас өнгөрсөн долдугаар сард Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардаж явсан Г.Уянга, Б.Отгон, Г.Баасан нар ногдол ашгаа бэлнээр авах жагсаал зохион байгуулахаа зарлав. Угаасааа Монголын улс төрд зорилгогүй үг, зохион байгуулалтгүй үйлдэл гэж байхгүй болсон. Хэн, хэн нь “дээрээс өгсөн” чиглэлийнхээ дагуу улс төр хийж буй нь ч ойлгомжтой.

Г.Баасан, Г.Уянга, Б.Отгон нар зах зээл бэлэн мөнгө тараах нь эдийн засгаа галдан шатаасантай адил шийдвэр гэдгийг ухаж, ойлгож мэдэхгүй байж болно. Харин Харвардад суралцсан, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй О.Батнайрамдал гишүүн үүнийг мэдэхгүй бол эдийн засагч гэж намтартаа бичихээс ичих хэрэгтэй юм.

Монголын Засгийн газраас Рио Тинтотой хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2027 онд "Оюутолгой" компаниас анх удаа ногдол ашиг авах шийдвэрт хүрсэн. Ногдол ашгийг 3 их наяд төгрөгөөр тооцож, 2027 оны улсын төсөвт төвлөрүүлж, 2 их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулж, нэг их наядыг нь Баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Атал саяхан л Рио Тинтог хөөе, Оюутолгойг зогсооё гэсэн нөхөд ногдол ашгийг иргэн бүрд 857 мянган төгрөгөөр нь бодож олгох ёстой, элдэв янзын хөтөлбөрт зарцуулж болохгүй гэх байр суурийг илэрхийлж байна.

Бэлэн мөнгө тараах нь эдийн засагт ямар хохирол дагуулдгийг монголчууд сайн мэднэ. Ялангуяа Монгол шиг импортын хамааралтай, уул уурхайн орлогоос улсын төсөв нь бүрддэг эдийн засагтай улсын хувьд зах зээлд бэлэн мөнгө тараана гэдэг асар эрсдэлтэй.

1. Инфляц өснө-төгрөг суларна

Иргэдийн дансанд орсон мөнгө гарахдаа инфляцийн өсөлтийг нэмэгдүүлж, худалдан авах чадварыг бууруулдаг. Тухайлбал, нэг килограмм мах 35 мянган төгрөг бол бэлэн мөнгө тараасны дараа хоёр дахин нэмэгдэж болзошгүй.

Иргэдийн хэрэглээ нэмэгдэхэд импортын бараа, бүтээгдэхүүний эрэлт өснө. Үүний улмаас ам.долларын эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханшид суларна. Төгрөгийн ханш суларна гэдэг иргэдийн худалдан авах чадвар буурна гэсэн үг.

2. Ногдол ашиг эх орондоо үлдэх биш Эрээний бараа болж гадагшилна

Бэлэн мөнгө тараах нь ажлын байр бий болгохгүй. Мөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүй. Эсрэгээрээ бэлэн мөнгөний ихэнх нь импортын бараа худалдан авахад зарцуулагдана. Оюутолгойн ногдол ашиг товчхондоо импортын бараа нэрээр гадагшаа урсана.

Эдийн засагт хэт халалт үүсэх эрсдэлтэй. Мөн улсын төсөвт хямралын дарамт үүснэ. Инфляц нэмэгдвэл тэтгэвэр, цалин, хадгаламжийн худалдан авах чадвар мууддаг. Тараасан мөнгөний ашиг богино хугацаанд мэдрэгдсэн ч үнийн өсөлтөөр дамжин буцаад дарамт болж хувирдаг.

Хэрэв мөнгө тараах шийдвэр нь эдийн засгийн тооцоон дээр биш улс төрийн оноо авах зорилготой, бол төсвийн сахилга бат суларна. Ингэснээр бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад зарцуулах боломж хумигдана. Товчхондоо, Н.Учралын засгийг буланд шахахаас илүүтэй улсаа орноо дампууралд хүргэнэ.

Жоомоо алах гээд гэрээ шатааж болдоггүй юм, О.Батнайрамдал гишүүн ээ?!

 Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна