НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
"Монголын хөрөнгийн бирж" ХК "Тэнгэр капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэлээ
МЭДЭЭ

"Монголын хөрөнгийн бирж" ХК "Тэнгэр капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэлээ

2026 оны 6-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн санаачилсан "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр" нь зах зээлийн оролцогч талуудыг дэмжлэгээр үр дүнгээ өгч эхэлжээ.

"Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр"-ийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр (2026.06.12) "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Зах зээл үүсгэгч нь үнэт цаасны арилжаанд худалдан авах, худалдах үнийн саналыг тогтмол байршуулснаар захиалгын биелэлт болон зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, үнэ тогтоолтыг илүү бодитой, ил тод болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна.

"Тэнгэр Капитал ҮЦК" ХХК нь энэхүү тогтолцоонд нэгдсэн нь зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлын нэг хэсэг болсон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас хэрэгжүүлж буй "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр" нь зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны зардлыг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, зах зээлийн өгөгдөл, мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр аж.

Тус хөтөлбөрийн хүрээнд зах зээлийн оролцогчидтой хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын болон зохицуулалтын шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхжил, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг албаныхан онцоллоо.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Oct 2, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээв

Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээв