НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол наадам: Үндэсний ижилсэл ба дэлхийн харах өнцөг
АНАЛИЗ

Монгол наадам: Үндэсний ижилсэл ба дэлхийн харах өнцөг

2026 оны 7-р сарын 10
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Монголчуудын эрийн гурван наадам нь зөвхөн спорт, тэмцээний цогц биш бөгөөд нүүдэлчдийн түүх, төрт ёс, гүн ухаан, соёлын дархлааг агуулсан үндэсний хамгийн том баяр юм. Хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа гэсэн гурван төрлөөс бүрдэх энэхүү баяр нь олон зууны турш монголчуудыг нэгтгэх гол хүчин зүйл байсаар ирсэн. Тэгвэл энэхүү үндэсний соёлын томоохон феноменийг дэлхий дахинд хэрхэн харж, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголын үндэсний их наадмыг ямар өнцгөөс тайлбарлаж байна вэ?

Жишээ нь, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох BBC, CNN, The New York Times, Al Jazeera зэрэг олон улсын хэвлэлүүд манай эрийн гурван наадмыг орчин үеийн даяаршсан ертөнцөд өөрийн өвөрмөц төрх, зан заншлаа хамгийн цэврээр нь хадгалж үлдсэн ховор баяр гэж тодорхойлдог.

CNN: Эрт цагт хаан угсааныхан болон цэргийн жанжид дайчидынхаа бэлтгэлжилт, авхаалж самбаа, хүч чадлыг шалгах зорилгоор эрийн гурван наадмыг зохион байгуулдаг байв. Өдгөө энэ нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн дэлхийн хэмжээний өв соёл болжээ.

“The New York Times”: Чингис хааны үеийн дайчдын сүнсийг сэрээсэн мэт баяр. Тал нутгийн нүүдэлчид өнгө алагласан дээлээрээ гоёж, морио унан цэнгэлдэхдээ цугладаг. Энэ нь, байгальтайгаа ойр орших амьдралын хэв маягийг харуулсан "экзотик" бөгөөд сэтгэл татам үзэгдэл байдаг.

BBC: Нүүдэлчдийн олимп (The Nomadic Olympics)-ийн барилдаанд хэдэн зуун бөхчүүд жингийн ангилалгүйгээр халз тулдаг. Халуун нар, хуурай шороон дунд 20 гаруй километр уралддаг хурдан морины уралдаан бол хүний тэсвэр хатуужлын дээд шалгуур юм.

Түүнчлэн, барууны хэвлэлүүд эмэгтэйчүүд сурын харваанд эрчүүдтэй мөр зэрэгцэн цэц мэргээ сорьж байгааг "жендерийн тэгш байдал"-ын эртний уламжлалт хэлбэр хэмээн сайшаан тэмдэглэх нь бий.

Дэлхийн эдийн засаг, аялал жуулчлалын хэвлэлүүд (Lonely Planet, National Geographic) наадмыг Монгол Улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр, соёлын аялал жуулчлалын гол хөзөр гэж үздэг. Наадам нь зөвхөн тэмцээн биш, Монголыг дэлхийд сурталчлах, гадны жуулчдыг татах хамгийн том соёлын брэнд болохыг тэд онцолдог.

Наадам бол Монгол Улсыг гадаад ертөнцөд "Чингис хааны түүхт нутаг", "эрх чөлөөт тал нутаг" гэсэн имижээр таниулах соёлын зөөлөн хүч soft power  мөн.

Гэхдээ олон улсын стандарт, хүний эрхийн мэдрэмж өндөрссөн өнөө үед наадмын уламжлалт соёлыг хадгалахын зэрэгцээ унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, спортын шударга байдлыг хангах нь Монгол наадмыг дэлхийн хэмжээний цэвэр, нэр хүндтэй брэнд хэвээр үлдээхэд анхаарах ёстой гол сорилт болоод байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна