2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

МАН-ын 31 дэх Их хурлаас намын даргаар сонгогдсон Н.Учралын илтгэлээс онцлох ЭШЛЭЛүүдийг нь тоймлон хүргэе.
1. Манай улсын эдийн засаг өнөөдөр эмзэг, хараат, төвлөрсөн бүтэцтэй хэвээр байна. Гадаад худалдааны 70 гаруй хувь, экспортын 90% нь зөвхөн нэг улсаас хамаарч байна.
2. Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна.
3. Геологи, хариуцлагатай хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, уул уурхайн биржийн үйл ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай.
4. Тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, шуурхай болгох нь хайгуулын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх гол нөхцөл болно.
5. Бид хариуцлагатай хайгуул, хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой.
6. Банкны реформыг эрчимжүүлж, жилийн дундаж хүүг аажмаар бууруулж дэлхийн жишиг рүү ойртуулна.
БИЗНЕСИЙН САЛБАР:
1. Дэлхийд байхгүй өндөр зээлийн хүүгийн дарамтад Монголын бизнес эрхлэгчид, ард иргэд ажиллаж амьдарч байна.
2 . Хөрөнгийн биржийг 100% нээлттэй компани болгож, менежментийг олон улсын жишигт нийцүүлнэ.
3. Хөдөө аж ахуйн салбарт зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулдаг хязгаарлалт, хоригийг шат дараатайгаар халж, экспортыг хязгаарлахгүй байх бодлого баримтална.
4. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, суурилагдсан хүчин чадалд эзлэх хэмжээ 7.1% байгааг 2030 он гэхэд 30%-д хүргэнэ.
5. Олон улсын валютын сангийн тооцооллоор Монгол Улсад төрийн оролцоо хоёр дахин өндөр байна.
6. Том компаниуд экспортын суурийг бүрдүүлж, татварын орлогыг нэмэгдүүлж, олон мянган ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт хийж ирсэн нь Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм.
7. Хөгжингүй улс орнуудад шинэ ажлын байрны 70-80%-ийг жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлж, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг бий болгодог.
8. Хувийн өмч хөрөнгийг хурааж нийгэмчлэхийг хориглосон, Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.
9. Хөрөнгө оруулалт бол зөвхөн хөрөнгө мөнгө биш. Хөрөнгө оруулагчид харийн дайсан биш.
10. Хөрөнгө оруулалт бол дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар юм.
ТАТВАРЫН ОРЧИН:
1. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг төр болж, гай биш зай тавьж өгнө.
2. Татвар төлдгөө нэмж дарамтлах биш нийтээрээ төлдөг шударга системд шилжинэ.
3. Татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоодог байдлыг өөрчилж, ялгаатай татварын дэглэмийг арилгана
4. Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ.
5. Цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлддөг “зуршлаараа” нэмж компани байгуулахыг хэрхэвч дэмжихгүй.
6. Төрийн өмчит болон төрийн оролцоотой 80 компани байгаагийн 24 нь ашиг биш алдагдал үйлдвэрлэж байна.
7. Төрийн нийтийн өмч бол өөрөө авлига, хулгайн үндэс шалтгаан. ТӨК-иудыг татан буулгана гэж нэг амаараа ярьсаар, нөгөө амаараа татаас өгч тэжээсээр төрийн өмч ноёрхлоо.
ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ:
1. Манай улс хорт хавдрын үхэл, өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт орж байна.
2. Эрүүл мэндийн даатгалын сан 279.3 тэрбум төгрөгийн өрөнд баригдаж шүүрэн шанага шиг болсон.
3. Эрүүл мэндийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар санхүүжилтийн болон төлбөрийн хяналтын менежментийг нь салгана.
4.Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өвчилсөн хойно нь эмчилдэг бус эрт илрүүлдэг урьдчилан сэргийлдэг “соёлын довтолгоо” өрнүүлэх хэрэгцээ шаардлага их байна.
5. Боловсролын салбарын хөгжил багшаас эхтэй.
6. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг зөвхөн компанийн дэргэд байгуулж ажлын байраар хангахад анхаарна.
АВЛИГА, ХУЛГАЙ:
1. ЖДҮ, баялгийн, нүүрсний, ногоон автобусны, Хөгжлийн банкны авлига, ашиг сонирхлын хэргүүдэд манай намын олон нөхөд нэр холбогдсон.
2. Баялгийн хараал, авлигын намагт улс, үндэстнээрээ шигдэх аюул ойрхон ирснийг нуун дарагдуулж, хаацайлан хамгаалах эрх хэнд ч байхгүй.
3. Намаас нэр дэвшүүлэх, улмаар бүх шатны албан тушаалд томилогдох хүмүүст тавих шаардлага, шалгуур үзүүлэлт өнөөдөр байхгүй болжээ.
4. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй. Шударга ёс биднээс эхлэх ёстой.
5. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.
6. Намын ажлын туршлага, мерит тогтолцоог нэвтрүүлж, анхан, дунд шатанд ажиллаагүй бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шударга зарчмыг баримтална.

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19