2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэнэ…
/АТГ-ын эрхэм зорилгоос/
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгө, орлогыг шалгах хугацааг АТГ-аас 30 хоногоор сунгасан нь өчигдөр дуусгавар болсон. Тиймээс АТГ өнгөрсөн хоёр сарын хугацаанд буюу нийтдээ 60 хоногийн турш Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүгийн орлогыг хууль ёсных уу, хулгай луйврынх уу гэдгийг шалгасны дараа өгсөн тайлбар нь "Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны гуравдугаар сарын 16-ны өдөр 80 сая төгрөг, 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна. Нийслэлийн татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265.8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4.1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна. “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна". Гэснээс иргэн О.Тэмүүлэн нь хөрөнгө орлогоо тайлбарлах нийтийн албан тушаалтан биш байж болно. Гэвчиг хууль засагладаг оронд татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй Гүйцэтгэх засаглалын тэргүүний хүүгийн хэрээс хэтэрсэн тансаг хэрэглээ “хэний мөнгө вэ” гэдгийг хэдийнэ мөрдөн шалгачихсан, Л.Оюун-Эрдэнээр орлогыг нь нотлуулчихсан байх байлаа.
Харин Монголд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн 17 саяын алмазан бөгжний дуулиан ингээд “домог” болж үлдэх бололтой.
Нэг.
“Шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээсэн байгууллага байна” гэж алсын хараагаа тодорхойлсон АТГ ажлаа хийж чаддаг уу гэдэг нь анхаарлын тэмдэг. АТГ өнгөрсөн 18 жилийн хугацаанд жинхэнэ, том авлигачид хэдийн барив гэдэг нь асуултын тэмдэг.
Үндсэндээ, “Авлигатай тэмцэхээс алхам ухрахгүй” гэж амлаж явсан экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцсэн он жилүүдэд Монгол Улсын авлигын индекс, ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс хэдэн арван байраар арагшилсан.
“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд: 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт, 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт, 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт, 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт, 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ. Харин 2024 онд долоон байраар урагшилсныг АТГ-ын ажлын болоод Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцсэн тэмцлийн үр дүн гэж хэлэхэд ичгэвтэр. Авлигын индекс бол АТГ ажлаа хэр хийж буйг харуулсан товч үзүүлэлт. Тэр тусмаа V-DEM институтын ардчиллын индексээр Монгол Улс Ази тивдээ автократ дэглэм рүү орсон зургаан улсын нэгээр нэрлэгдсэн нь АТГ нь Л.Оюун-Эрдэнийн” нохойд барьдаг мод” болсноос өөрөөр үндсэн үүрэг, өргөсөн тангаргаа умартсаны нэг нотолгоо юм. АТГ байгуулснаар Монголд авлига өссөн үү гэхээс үнэндээ буураагүй.
Хоёр.
Төрөөс зарласан тендерийг будилаантуулах, хэт өндөр үнийн дүнгээр тендер гүйцэтгэх, олсон ашгаа улстөрчдөд хуваадаг үзэгдэл Монголд гэм биш болсон. Өөр улсад хэн нэгэн албан тушаалтан төрийн тендер будилаантуулах, аль нэг компани өндөр үнэтэй тендер авч, улстөрчидтэй ашгаа хуваавал авсан, өгсөнтэйгөө авлигын хэргээр шууд шоронд орно.
Атал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамаатан /үеэл/ И.Болор-Эрдэнэ гэгчийн “Ай Ти Эс Өү” компани төрөөс зарласан 136 тендерт оролцож, өндөр дүнтэй бүх л тендерийг авсан нь Монголын “шударга ёс” юм. Түдэй Монголд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хамаатан садан л төрийн тендерт азтай, одтой байгаа нь гүтгэлэг биш.
Жишээ нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар улсын наадмыг 10 тэрбумаар найруулсан нь ашиг сонирхлын илэрхий зөрчил төдийгүй, авлигын шинжтэй үйлдэл. Харин манайд хууль хоёр өөрөөр үйлчилдэг, “Херо”-г хэн шалгаж, нохойг хэн саах билээ.
Монгод ардчилсан тогтолцоотой, хуулийн засаглалтай улс мөнсөн бол АТГ аль хэзээний Ерөнхий сайдын 50 хувийн эзэмшилтэй “Херо энтертаймент” болон 100 хувь эзэмшдэг “Хүлэг” компаниар төсвийн хэр их мөнгө орж, гарсны шалгаад, шүүх нь хийсэн хэрэгт нь ял зэм хэдийнэ оноочихсон байгаа.
Гээд Монгол чинь автократ дэглэмд шилжсэн зургаан улсын нэг болсон. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн орлогыг хууль, шүүх нь шалгаж тогтоож чадахгүй байгаа юм. Уг нь Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлоход тийм ч хэцүү биш. Олсон ашгийг нь төлсөн татвартай нь жил, сараар нь гаргаад ирэхэд л хууль ёсны орлого уу, хулгай луйвар хийв үү гэдэг нь тов тодорхой болчихно. Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө олны шаардлагын хүрээнд орлогоо нотлоход мөн амархан болсон. Иймээс л Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотолж чадаагүй, элдэв марзан мэдэгдэл хийж суугаа АТГ-ыг татан буулгавал таарна.
2025.07.24

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19