НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Кремлийн барцад!
АНАЛИЗ|Геополитик

Кремлийн барцад!

2025 оны 12-р сарын 12
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Сүүлийн өдрүүдэд олон улсын хэвлэлээр гарч буй мэдээг тоймловол ОХУ-ын эдийн засаг багагүй барцадтай байна. Санкт-Петербургийн Правобережний зах дээр том хэмжээний гал түймэр гарсан. Гал анх цахилгааны гэмтлээс болсон гэж тайлбарлаж байгаа ч худалдааны төвүүдэд хадгалж байсан хийн баллонууд дэлбэрсэн нь түймрийн тархалтыг нэмэгдүүлжээ.

Гал түймэр нийтдээ 1500 м.кв орчим талбайг хамарч, нэг хүн нас баржээ. Захын удирдлагууд энэ хэрэгт өөрсдийгөө хамгаалж, хэдэн сарын өмнө галын аюулгүй байдлын зөрчлийг анхааруулж байсан гэж мэдээлжээ. 1979–1983 онд баригдсан тус зах нь 1990-ээд онд хуучин ЗХУ-ын бүс нутгуудад зохион байгуулалтгүй худалдааны төв байсныг орон нутгийн хэвлэлүүд дурдсан.

Кремлийн хамгийн том барцад нь дээрх гал түймрээс илүү Украины дроны гэнэтийн дайралтууд болж байна. 2025 оны 12-р сарын 10-11-нд шилжих шөнө Украины дронууд Оросын олон муж руу халдсан. Нийт 287 дроныг сөнөөсөн гэж мэдээлсэн ба мужаар нь гаргавал Брянскад 118, Калугад 408, Москвад 40, Тулад 278, Новогородод 19, Ярославльд 11, Липецкт 10, Смоленскод 6, Курск болон Орёлд 5, Воронежид 4, Рязаньд 2 гэх мэтчилэн.

Дроны дайралтуудаас болж, Москвагийн агаарын тээврийн үйлчилгээ доголдож, 150 гаруй нислэг хойшилж, бас цуцлагдсан байна.

Дроны аюул заналхийллийн дор “амьдарч” буй Оросын эдийн засагт учирсан бас нэг хохирол бол Смоленск мужийн Дорогобуж дахь “Dorogobuzh” химийн үйлдвэрлэлийн цахилгааны гол эх үүсвэр болох ДТТ (CHP) станцад гал гарсан. Тус станц нь орон нутгийн химийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангадаг юм. Харин үйлдвэрүүд нь нитрат, аммиак, тэсрэх бодисын түүхий эд үйлдвэрлэдэг аж. Эрчим хүчний эл гэмтэл цэргийн үйл ажиллагаанд эрсдэл дагуулжээ.

Оросын аж үйлдвэрийн объектуудыг онилсон Украины довтолгоонууд Кремлийн санхүүд муугаар нөлөөлж байна.

Украины зэвсгийн томоохон үйлдвэрийн эсрэг нарийн тооцоолсон цохилт өгсөн тухай OSINT эх сурвалжууд мэдээлэв. Цохилтын зорилго нь үйлдвэрлэл, логистик, ложистикийн дэмжлэгийн гинжин хэлхээг таслах байлаа. Великий Новгород мужид Украины дронууд довтолсон тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн. “Акрон” химийн үйлдвэрт гал гарч, оршин суугчид дэлбэрэлтийн болон дрон нисэх чимээг сонссон тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.

Хар тэнгисийн ажиллагаа ч барцадтай байна. Украины “Sea Baby” гэх усны дрон Оросын “shadow fleet” танкерт цохилт өгсөн. Тэгвэл Comoros далбаатай “Dashan” нэртэй нефть тээгч хөлөг Украины дайралтад мөн өртсөн. Хөлөг нь AIS (байршил дамжуулах систем)-ийг унтраасан байсан бөгөөд далайн дронуудын цохилтын дараа хүнд гэмтсэн, ашиглалтаас гарсан гэж эх сурвалж мэдээлэв.

Краснодарын Темрюк боомтын хий/шатахуун терминалд томоохон хохирол нүүрлэсэн.

Украины цэргийн алсын тусгалт ажиллагааны үеэр “Maktren-Naft”a компанийн LNG (шингэрүүлсэн байгалийн хий) гэх ачилтын терминал довтолгоонд өртсөн. 30 савнаас 20 гаруй нь (70%) шатсан, тус бүр 200 м³ багтаамжтай байжээ.

Мөн Оросын төмөр замын цөөнгүй вагон, түлш дамжуулах нэгж, ачилт/буулгалтын байгууламжууд устсан. Гал ,000 м.кв талбайг хамарч, гурван өдөр үргэлжилжээ.Энэ терминал нь жилдээ 400,000 тонн LNG дахин ачилт хийх хүчин чадалтай гэгддэг. Украины зүгээс дайныг санхүүжүүлдэг Оросын нефть, хийн салбарын орлогыг бууруулах ажиллагааг үргэлжлүүлнэ гэж SBU мэдэгдсэн. Украины алсын тусгалт ажиллагаа Оросын цэргийн логистик, эдийн засгийн гол үйлдвэрлэл, тээврийн дэд бүтцийг чиглэж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украины олон арван дроныг өдөр болгож сөнөөж байгаагаа мэдэгдэж буй ч эдийн засагт нь бодит аюул, хохирол учирсаар байгаа юм.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Хятадын эрх баригчид хүнсний зориулалттай байцааны шинэлэг байдлыг хадгалахын тулд формальдегид ашигласан тухай мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Aug 24, 2026

AI-ийн шинэ "түлш": Улаанцавын загвар ба Улаанбаатарын боломж

AI-ийн шинэ "түлш": Улаанцавын загвар ба Улаанбаатарын боломж

Такаичигийн "шүдгүй" дипломат ажиллагаа

Такаичигийн "шүдгүй" дипломат ажиллагаа

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов