НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
З.Энхболд ба жирийн цагдаа: Хууль хэнд нь чанга, хэнд нь ёс төдий үйлчлээд байгаа юм бэ
МЭДЭЭ

З.Энхболд ба жирийн цагдаа: Хууль хэнд нь чанга, хэнд нь ёс төдий үйлчлээд байгаа юм бэ

2026 оны 4-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг авлига, албан тушаалын хэрэгт буруутай гэж үзэн шүүхээс 2 жилийн хорих ял оноосон. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээн дэх иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

Өнөөдөр авлигатай холбоотой хоёр хэргийн мэдээ анхаарал татлаа. Нэг нь өрх толгойлсон цагдаа 100 мянган төгрөгийн хахуул авсан хэргээр 2 жилийн ял авсан мэдээ. Хоёр хүүхэдтэй. Цагдаагийн албан хаагчийг хорьсон учир хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй. 3 кг үхрийн махны мөнгө авлигад авсан. Хууль чанга учраас 2 жил хоригдлоо. Хийсэн үйлдэл нь буруу байсан болохоор хуулийн дагуу л арга хэмжээ авч байгаа байх.

Гэхдээ энд нэг хачин зүйл болоод байна аа. УИХ-ын дарга байсан З.Энхболд сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа "Страто" гэдэг компанид давуу байдал олгосон. Тэр компани нь жилд 1.5 сая тонн нүүрс угааж зараад 740 тэрбумын орлого олдог байж. Гол нь энэ компани нь З.Энхболдын төрсөн дүүтэй хамаарал бүхий байсан. Энэ нь ноцтой үйлдэл, хамаарал бүхий этгээддээ давуу эрх олгосон гэж шүүх үзэж ял оноосон байх. Гэхдээ ял нь яагаад 2 жил байгаа юм бол. Үүнийг л хачин гээд гайхаад байна л даа.

Цагдаа авлига авчээ, 100 мянган төгрөг байж. Тэр хүний амьдрал хэцүү байсан эсэх нь авлига авсан үйлдлийг нь зөвтгөхгүй, тийм үү. Хууль чанга учраас 2 жилийн ял өглөө. Бид авлигатай эвлэрэх ёсгүй. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу эрх олгоод, компанид нь ногоон гэрлээр мөнгө олох боломж гаргаад өгчихөж. Жилдээ 740 тэрбумын орлоготой. 10-хан хувийн ашигтай ажиллахад 74 тэрбум төгрөг. Гэтэл түүнд ч бас 2 жил.

Нөгөө чанга хууль чинь тэгээд яг хэнд нь чанга үйлчлээд, хэнд нь ёс төдий маягтай үйлчлээд байгаа юм бэ ээ. Иргэдийн гайхаад байгаа юм энэ л байна.

Сэтгүүлч Н.ПУНЦАГДОРЖ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ