2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн өчигдрийн /2025.11.13/ чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлсэн үг олон нийтийн сүлжээнд багагүй тархжээ. Үүнд хамгийн их эгдүүцсэн нь мэдээж ХҮН намын дарга Т.Доржханд.
Б.Пүрэвдорж гишүүн хэлэхдээ “Г.Занданшатар дарга аа, Т.Доржханд сайд чинь засгаас гарах юмсан гээд үгээ хэлчихсэн явж байна лээ” гэсэн нь нэг талаасаа хов зөөсөн мэт, нөгөө талаасаа ХҮН намын хүн чанарыг анхааруулсан үг болж сонсогдсон нь лавтай.
Үндсэндээ, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн урилгаар засагт хамтарсан хоёр нам нь АН хийгээд ХҮН байлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан орой, парламентын сонгуулийн өмнө, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн арын өрөөнд гурван намын дарга 12 жилийн аман тохироо хийсэн гэдэг.
УИХ-ын сонгуулийн дараа аман бус тохироо албан ёсоор баталгаажиж, хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГтой ажиллахаар гэрээ байгуулсан юм. Гэрээнд гарын үсэг зурсан нь МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга асан Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд. Эдгээр гурван хүний хоёр нь өдгөө нам, төрийн тамгаа тушааж, сул гишүүд болцгоосон бол гагцхүү Т.Доржханд хоёр тамгатайгаа үлдсэн.
Хагас жилийн дотор Монголын улс төрд асар олон үйл явдал өрнөсөн, өөрчлөгдсөн.
Авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдож, орлогоо одоо ч нотлож чадахгүй яваа Л.Оюун-Эрдэнийн атгаж асан гүйцэтгэх засаглалын тамгыг Г.Занданшатар шилжүүлэн авч, харин намын тамганы төлөөх дайн нь төр улсаа нураах дээрээ тулсан юм. Эрх баригчдын энэхүү зодоонд хамгийн их ашиг хонжоо хийсэн, тараа таниулсан нам нь ХҮН, хүн нь Т.Доржханд болсон.
Л.Оюун-Эрдэнийн гэрийн скандалд гэмгүй АН буруутгагдан МАН-ын Бага хурлаас тус намтай засагт хамтрахгүй гэсэн шийдвэр гарсны дараа Л.Гантөмөр намын даргаа өгнө гэдгээ зарласан. Тэрбээр хувь улстөрчийн зангараг, намын соёл үзлээр АН-ын тамгыг нээлттэй мэтгэлцээнтэй, олон нийтийн өмнө ил тод, өрсөлдөөнтэй, ардчилалтайгаар О.Цогтгэрэлд шилжүүлж өгсөн.
Тэгвэл энэ хугацаанд ХҮН хийгээд ХҮН намын дарга Т.Доржханд хувь улстөрч болоод намын даргын хувьд хэн болохоо таниулсан. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг огцорсны маргаашаас эхлээд ХҮН намтай эрх мэдэл хуваалцахгүй бол Засгийн газрын чинь эсрэг ажиллана гэж Г.Занданшатарыг сүрдүүлсэн үг нь өдгөө гүүглэд мөртэйгөө үлджээ.
Үнэндээ Г.Занданшатарын Засгийн газарт хамтрах урилгыг хамгийн түрүүнд хүлээж авсан нь ХҮН намын дарга Т.Доржханд агаад Монгол Улсын Шадар сайдын албыг үргэлжлүүлэн хашиж байгаа бол П.Наранбаяр ч мөн хуучин сандалтайгаа үлдсэн. Харин АН-ын оронд ИЗНН-ын дарга Б.Батбаатар шинэ засагт сайд болж “Үндэсний эсвэл” сайдын суудлаа голж Г.Занданшатарын саналаас татгалзсан нь болсон явдлууд.
Түүнчлэн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахад ХҮН намын таван гишүүн гарын үсэг илээр зурсан бол Т.Доржханд, П.Наранбаяр нар эс үйлдэхүйгээрээ дэмжсэн. Товчхондоо, Засгийн газрынх нь хувь заяаг дэнсэлсэн чуулганы хуралд оролцоогүй нь “Үндсэн хууль зөрчсөн учраас..” биш байх. Өөр заль, өөр тохироо байсан гэдэг нь нэн ойлгомжтой.
Б.Пүрэвдоржийн үгэнд Т.Доржханд хариулахдаа “Бид хоёр өмнөх дөрвөн жил маш их сайн гар нийлж ажилласан. Тэрбээр ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болчихсон байна. Бид 2 огт тийм зүйл яриагүй. Монгол Улс хоёр талдаа хуваагдаад, ажил хийдэггүй байдлыг зогсоох гэж Засгийн газарт ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл манай нам улс төрийн ямар ч мэдэгдэл хийгээгүй. Бид ачаагаа үүрээд явна. үр дүн гаргахын төлөө зүтгэж явна” албан тушаалаа алдах вий гэсэн айдас болж сонсогдсон.
Л.Оюун-Эрдэнийн бяр чадал, байр суурь улс төрд алдагдсан, Д.Амарбаясгалан алх барьсан дарга биш албан тушаалын гэмт хэргийн яллагдагч болж хувирсан. Иймээс Т.Доржханд амиа бодох нь аргагүй. ХҮНий хүү хүрэн бөөртэй!

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19