НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хойд Солонгосын цэргүүд Орост үүрэг гүйцэтгээд нутаг буцжээ
АНАЛИЗ|Геополитик

Хойд Солонгосын цэргүүд Орост үүрэг гүйцэтгээд нутаг буцжээ

2025 оны 12-р сарын 16
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Хойд Солонгосын цэргүүд Оросын армид Украины эсрэг үүрэг гүйцэтгэснийг Ким Чен Ир анх удаа хүлээн зөвшөөрлөө.

Курскийн хавьд газрын миныг аюулгүйжүүлж байгаад нутагтаа буцаж ирсэн инженер-саперийн ангийнхныг 12-р сарын 12-ны өдөр угтан авчээ. Угтан авсан ёслолыг сурвалжлагыг маргааш өдөр нь Хойд Солонгосын телевизээр дамжуулжээ.

Инженер-саперийн ангийнхан Орост 3 сар алба хаагаад ийнхүү буцаж ирж байгаа юм. Ким Чен ИР “аюултай бүсийг аюулгүй болгосон” цэргүүдийнхээ алдар гавьяаг Ким магтан сайшаажээ.

“Манай цэрэг, офицерүүд өдөр тутмын төсөөлөхийн аргагүй сэтгэл зүйн болон бие махбодийн хүндрэлийг даван туулж баатарлаг үйл хийлээ. Гурван сарын хугацаанд манай цэрэг, офицерүүд аюултай бүсийг аюулгүй болгон ид шидийг бүтээлээ” хэмээн удирдагч Ким хэлжээ.

Хойд Солонгосын салаанаас 9 цэрэг амь үрэгдсэнийг Ким хэлсэн бөгөөд амь үрэгдсэн цэргүүдийн зургийг хүндэтгэн залсан байжээ. Мөн нэг бус цэрэг тэргэнцэр дээр суусан байсныг сурвалжлагад харуулжээ.

Хойд Солонгосын инженер-саперийн 528 дугаар салааныхан үүргээ амжилттай гүйцэтгээд нутаг буцсаныг Курск мужийн Захирагч Александр Хинштейн 12-р сарын 13-ны өдөр олон нийтийн сүлжээний Telegram сувагтаа бичжээ. Түүний бичсэнээр хойд солонгосчууд Курск мужийн хилийн зааг орчмын 42,4 га газарт 1,5 сая орчим мина болон тэсрэх бодисыг аюулгүй болгосон гэжээ. “Энэ бол үнэлж баршгүй тусламж байлаа, энэ ажилгүйгээр манай хил орчмын хэвийн байдал хангадаж чадахгүй байсан. Ирэх хавар Хойд Солонгосын цэргүүдтэй ахин уулзаж, Курскийн газар нутгийг сэргээх ажилд оролцоно гэж найдаж байна” хэмээн Александр Хинштейн бичжээ.

2024 онд ОХУ болон Хойд Солонгос Бүх талын стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичигт аль нэг улс руу гуравдагч этгээд халдан довтолвол харилцан цэргийн тусалцаа үзүүлэхээр тусгасан юм.

Өмнөд Солонгосын болон барууны зарим хэвлэлүүд Хойд Солонгос Орос руу их хэмжээний цэргийн хүч, зэвсэг нийлүүлсэн гэж олон удаа бичсэн. Харин өнгөрсөн 6-р сард Үндэсний Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Сергей Шойгу Ким Чен Ир Курск муж руу 1000 сапер, 5000 барилгын цэргийг илгээхээр шийдсэн хэмээн мэдэгдсэн юм.

Орост ийнхүү цэргийн тусалцаа үзүүлсэнийхээ хариуд Ким чухам юу авч байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй.

“Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаад оронд гүйцэтгэсэн цэргийн тусгай ажиллагааны үеэр манай цэргүүдийн үзүүлсэн амжилт нь дэлхийн манай улсын болон армийн нэр хүндийг харууллаа” хэмээн 12-р сарын 11-ны өдөр болсон Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны өргөтгөсөн хурал дээр Ким Чер Ир хэлсэн хэмээн Оросын хэвлэл мэдээлжээ.

Харин Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн командлагч Ксавье Брансон “Орос-Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа нь “тусламжийг тусламжаар хариулах” зарчимд суурилаагүй. Цэргүүд нь байлдааны бодит туршлагатай болж, ур чадвар эзэмших нь Пеньяны хувьд маш үнэ цэнэтэй юм“ хэмээн хэлжээ.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна