2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

Монголын төр Л.Оюун-Эрдэнэ гэж хүнээс болж тэг зогсолт хийгээд сар болох гэж байна. Түүний хүү О.Тэмүүлэнгийн тансаглал олон нийтийн сүлжээнд цацагдсанаас хойш монголчууд хоёр талцаад мөн сар шахам боллоо.
Төв талбай дээр нэг талд орлогоо нотлох мөн огцрох гэсэн зүй ёсны шаардлагыг залуус түүнд тавьсан бол, нөгөө талв рецедивүүд, лүүзэрүүд, үмх маханд зарагдсан ахмадууд Л.Оюун-Эрдэнийн өмнөөс уйлж, хашгирч, өлсөж, цангав.
Үндсэндээ М.Энхболдыг огцруулахдаа хэлж байсан үгээ Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлтэйгээ хольж идсэн нь өнөөдрийн Монголын энэ мэт гол зовлон болж хувирсан байна.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгтээ тэмцэхээ анх зарлаж, “намаа бодох уу, улсаа бодох уу” гэх асуултыг нийгэмд шидэлж суусан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрөө улсаасаа баян улстөрч болсныг түүний хамаарал бүхий хүмүүсийн тансаг хэрэглээ нотлов. Энэ нь жирийн эгдүүцэл дээр тос нэмснээр Л.Оюун-Эрдэнэ өөрөө л ширээн дээрээс унасан. Өдгөө ч үүнийгээ ойлгоогүй өс зангидсан херопаганда хийсээр л байна.
Эцгийнх нь парламентад тайлбарласнаар зураг зурах дуртай 20 настай хүүгийн найз бүсгүйдээ авч өгсөн алмаз бөгжийн үнэ болох 17 сая төгрөг нь жирийн багшийн жилийн цалинтай тэнцэх мөнгө юм.
Түүнчлэн улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний төрсөн ах “Херо энтертаймент”-ийн Б.Баатар нарын тансаг зэрэглэлийн хос хоёр машины үнэ нийтдээ 10 тэрбум төгрөг. Энгийнчилбэл, тэрхүү 10 тэрбум төгрөгөөр 250 хүн хөл дүүжлэх пирустай болж чадна. Гэх мэтчилэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлига, албан тушаалтай холбоотой байж болзошгүй баримтууд олонд ил болсон, одоо АТГ, УЕПГ ажлаа хэрхэн хийхийг харах, Монголд хувь хүн үү эсвэл хууль засагладаг уу гэдэгт хариулт авах цаг ирж байна.
Өөрөөр хэлбэл, О.Тэмүүлэнгийн үеийн залуус Ерөнхий сайдын ах дүү, үр хүүхдийн хэрээс хэтэрсэн тансаглалыг эсэргүүцэж, “огцор, орлогоо нотол” гэсэн шаардлага тавьж жагссан нь ардчилсан улсад зүй ёсны тэмцэл, байдаг л зөв эсэргүүцэл байв. Улсын авдар дээр сууж буй хүний хувьд, мөн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах төслийг УИХ-д өргөн барьсан Гүйцэтгэх засаглалын тэргүүн асны хувиар Л.Оюун-Эрдэнэ хүүтэйгээ хамт орлогоо нотлох нь хууль засагладаг оронд тавигддаг хууль ёсны шаардлага мөн. Авчиг орлогоо хууль ёсны мөн эсэхээ одоо ч олон нийтэд нотлож чадаагүй яваа Л.Оюун-Эрдэнийг иргэд эсэргүүцэх олон шалтгаантай байлаа.
Ерэн оноос хойш Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хамгийн өнө удаан оршин тогтсон Ерөнхий сайдаар тодорсон. Тэрбээр бүтэн дөрвөн жил, 100 гаруй хоног Ерөнхий сайдын албыг хашихдаа хар пиарын аргад хамгийн их мэргэшсэн, амташсан улстөрч болж хувирсан билээ. Хамтарсан засгийн бодлогыг эсэргүүцсэн бүхнийг тэрбээр нэг нэр, хоёроос дээш хочтой болгож, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд нохойд хаядаг яс мэт шидэж өгөх нь хэрээс хэтэрсэн бий. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч нараа хар пиараар ялахын тулд Монголын татвар төлөгчдийн мөнгөөр нийгмийн сүлжээнд хэдэн мянган тролл ажиллуулах нь нийгэмд хэвийн үзэгдэл болсон байлаа.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэгүй л бол нурчих хамтарсан Засгийн газрын 14+ мега төслүүдээс хамгийн сайн хэрэгжсэн нь хар пиарын төсөл байв.
Хэдийгээр өнгөрсөн 30 гаруй жилд Монголын улс төр хар пиараас ангид байгаагүй ч Женко.Баттулга орж ирснээс хойш херопаганда гэх тархи угаалт Монголын эдийн засаг, монголчуудын эрх чөлөөг боомилогч болсон байдаг. Тэгж яривал, херопагандага гэх бохир технологийн бай нь болоогүй улстөрч Монголд бараг байхгүй. Женко.Баттулга, Зика.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ гурваас бусад нь!
Анх АН-ын нэртэй зүстэй болгоныг онилсон херопаганда: Тангаргийн буг, тагнуулчин, оффшорчин, оюутолгойчин, мүүнчин, сайн ах, хужаагийн эрлийз гэх мэтчилэн. Энэ технологи МАН дээр ид хэрэгжиж байна. Намдаа нөлөөтэй, ирээдүйтэй, боловсролтой, оролцоотой бүхнийг херопагандагийн хонгилоор оруулж, улс төрийн оролцоог нь хумиж, нийгэмд гарах нэр нүүргүй болгодог нь “Херо энтертаймент”-ийн ганц мэргэшсэн “уран бүтээл” нь болсон гэвэл гүтгэлэг болохгүй.
Одоо ч херопаганда ордын улс төрөөс бүр яваагүй байна. Татвар төлөгчдийн мөнгийг “Тамгагүй төр” мэтийн тархи угаалтдаа угаасаар л байна. Б.Баатарын найруулсан “хүн овоолго”-ын санхүүжилтийг шалгаж байж, сайн засаглалын үндсийг тавина.
Херопагандаг хар пиар-хагарал талцлын загалмайлсан эцэг гэж хэлж болно. Хар массын хаан гэхэд ч буруудахгүй. Олон нийтийн тархийг угааж, монголчуудыг монголчуудтай нь хагаралдуулдаг энэ бохир технологийг Ерөнхийлөгч асан Женко.Баттулга анх Монголын улс төрд нутагшуулсан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ улам төгөлдөржүүлсэн. Иймээс л Л.Оюун-Эрдэнэтэй, Х.Баттулгатай нь, Б.Баатартай нь хамт Монголын улс төрөөс устгах ёстой, нийгмийн тархийг цэвэрлэх ёстой юм.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон цагаасаа урагшаа харж ажиллах биш хойшоо харж нийгмээ хагарал талцалд уриалж ирсэн гашуун бөгөөд бодит үнэн. Байнга л төрийн дайсан тодруулж, түмний өмнө шившиглэхдээ тэрбээр гарамгай тоглодог. Түүний засгийн гол бодлого Женкогийн дайснууд бол Л.Оюун-Эрдэнийн дайсан гэх херопаганда.
Өөрөөс нь өөр үзэлтэй үндэсний лидерүүд, үндэсний хөрөнгө оруулагчдаас эхлээд үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг тэрбээр үндэсний дайснаар зарладаг, заналхийлдэг болсон. Өмч хөрөнгийг нь хууль шүүхгүйгээр хураадаг ч болсон.
Иймээс Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлож чадаагүйн дээр иргэдээ хагалж хуваасан хар пиараасаа болж Монголын улс төрийн нэг хар түүх, Төрийн ордны хананд өлгөгдөх нэг зураг болж үлдэж байна. Эцэст нь шинэ засгийн шинэ нэкстэд томоос томоор анхааруулахад, ард иргэдээ хагалж хуваасан хар пиарын, "хараал идсэн" херопагандагаас Монголын төрийг нэг мөр цэвэрлэж өгнө үү?! Тэгж байж монголчууд эвтэй болно. Эвтэй монголчууд хүчтэй болно. Хүчтэй монголчууд гэдэг хөгжил, дэвшил юм.
2025.06.06

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19