НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хавар яагаад ядардаг вэ?
АНАЛИЗ

Хавар яагаад ядардаг вэ?

2026 оны 4-р сарын 13
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Хавар болоод нойр хүрээд, ажлын бүтээмж буурч байна уу. “Хаврын ядаргаа” гэж бидний хэлдэг бие сульдах мэдрэмжийг шинжлэх ухаанд хэрхэн тайлбарласан байдгийг сонирхоё.

Дархлаа яагаад унадаг вэ?

Бидний бие махбодийн бодисын солилцоо өвлийн улиралд удааширч, “хэмнэлтийн горим”-д шилждэг. Харин хавар байгаль дэлхийтэй хамт сэрдэг байна.

Өдөр уртсах тусам хүний тархинд “аз жаргалын даавар” гэгддэг серотонин ихээр ялгарч, нойрны буюу мелатонин даавар багасдаг. Дааврын энэхүү шилжилт нь бие махбодийг түр зуурын шоконд оруулснаар, бие ядаргааг мэдэрч эхэлдэг гэнэ.

Мөн цаг агаарын өөрчлөлт нөлөөлдөг. Дулаарахад хүний судас тэлж, цусны даралт бага зэрэг буурснаар өглөө босоход хүнд, өдөр нозоорох мэдрэмжийг төрүүлдэг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Хавар гэнэт л ханиад хүрээд, өвдөөд эхэлдэг. Учир нь, таны бие дэх эрдсийн нөөц дуусч байна гэдгийн илэрхийлэл аж. Өвлийн улиралд жимс, ногоо бага хэрэглэдэг болохоор биед нэн шаардлагатай C, D витамин, төмрийн нөөцийг хангалттай авч чаддаггүй. Дээрээс нь цаг агаарын огцом өөрчлөлт. Өглөө хүйтэн, өдөр дулаан байх нь бидний биеийн дулаан зохицуулах системийг хямрааж, вируст өртөмхий болгодог байна.

Тиймээс эмч, судлаачид энэхүү хаврын ядаргааг давах арга замыг тодорхойлж өгсөн байдаг. Юун түрүүнд, нарны гэрэл чухал. Өглөө бүр 15-20 минут алхах нь аз жаргалын дааврыг идэвхжүүлж, био хэмнэлийг чинь засч өгдөг байна. Мөн ус уух нь судас тэлж, даралт багасах процессыг арилгадаг.

Өөр нэг чухал дадал бол өглөө халуун, хүйтэн усаар ээлжилж шүршүүрт орох. Судасны ханыг бэхжүүлж, өдрийг эрч хүчийг сэрээдэг. Хоолны хувьд өвлийн хүнд хоолноос татгалзаж, аль болох навчит ногоо хэрэглэхийг зөвлөжээ.

“Хаврын синдром”

Сэтгэл санаа нь тогтворгүй болсон, дурласан, гомдсон хүмүүс хаврын улиралд олширдог. Бидний хэлдгээр “Хаврын синдром” нь зөвхөн дааврын өөрчлөлтөөс болдоггүй. Таны үнэрлэх мэдрэмжтэй холбоотой гэнэ. Цас хайлж, газар гэсэхэд ялгардаг чийгний үнэр тархины лимбийн систем буюу сэтгэл хөдлөлийн төвийг хүчтэй цочроодог байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Украин Орос харилцан дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж буй энэ үед Пүрэв гаригт Оросын "Яндекс" компани халдлагад өртсөний улмаас гол дата төвүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Oct 8, 2026

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу

Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!