НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна
АНАЛИЗ

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

23 цагийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар “Хатан Туулаа аваръя” жагсаалд оролцсон иргэдийг харлуулах, хулгай луйвраа нуух зорилготой хэвлэлүүдийг худалдан авсан байж болзошгүй гэсэн баримтуудыг ил болголоо. Туулын хурдны замын төслийн хулгай, луйврыг ил болгож, жагсаалд оролцох үеэр Г.Уянгын гэр бүлийг нь нэр бүхий хэвлэлээр гүтгэсэн, харлуулсан мэдээлэл цацагдсан тул тэрбээр ийнхүү хардаж байгаа юм байна. Мөн Туулын хурдны замыг эсэргүүцсэн жагсаалыг огт мэдээлээгүй, харин ч эсрэгээрээ Х.Нямбаатарын болон түүний багийнхны хулгай, луйврыг байнга зөвтгөн дамжуулсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Туул голыг хамгаалж, Туулын хурдны зам төслийг эсэргүүцэж байх хугацаанд зарим сайт, хэвлэл нийслэлийн харьяа нэгжүүдээс олон сая төгрөг авсан гэж хардаж буй аж.

Энэ талаар иргэн Г.Уянга “Эгүүр сайтын эзэн Ж.Мядагбадам нь Татварын ерөнхий газрын орчим баригдсан шинэ оффисын 6 давхрыг давхраар нь худалдаж авсан гэх мэдээлэл надад ирсэн. Ингээд харвал, тэрээр дор хаяж 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Сая доллартай хүн гэсэн үг.
Ж.Мядагбадамын Төв аймаг дахь Алтанбулаг суманд авсан газрын хажууд хөрш зэргэлдээх 2000 мкв газрыг Н.Өнөрцэцэг эзэмшдэг байна.

Хотын дарга асан Х.Нямбаатарын удирдлага дор байсан нийслэлийн 30 агентлаг, нэгжээс нэр бүхий хэвлэл мөнгө авсан. Тухайлбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжээс тус сайтуудад тус бүр 8 сая төгрөг нэг өдрийн өгсөн. Энэ нь Хатан туулаа аваръя хөдөлгөөн болж байсан цаг хугацаатай давхцаж байгаа юм.

Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлага газраас тус бүр 10 сая төгрөг өгсөн. Эдгээр сайтаар Туулын хурдны замыг дэмжсэн, Х.Нямбаатарыг хамгаалсан мэдээ мэдээлэл үргэлж гарч байсан. Тэд нийлж 108 сая төгрөг хуваан авсан баримт нь байна.

Дөрөвдүгээр сарын 2-нд сэтгүүлчдэд сургалт хийнэ гэх нэрээр 200 сая төгрөг хувааж авчээ. Уг гэрээг гуравдугаар сарын 30-нд буюу “Хатан туулаа аваръя” хөдөлгөөнийхөн сонсголд оролцож байх үед яаравчлан хийжээ. Энэ өдөр хотын дарга асан Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагссан байдаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хөрөнгө нь олон сая доллар давсан байх магадлалтай гэв. Түүний хөрөнгийн эх үүсвэр хууль ёсных эсэхийг тогтоолгохоор цагдаад хандаж байна.

Төрийн ордны хойно байрлах 6 давхар гоёмсог оффисын нэг давхрыг тэрбээр бүхлээр нь эзэмшдэг. Баянзүрх дүүрэгт 2 өрөө байртай. Хан-Уул дүүргийн Гэрлүг хороололд байртай, Бага тойруу МУИС хичээлийн 4-р байрны замын эсрэг талын Z64 барилгад захиалга өгсөн, Хан хиллс хотхонд мөн байртай, Зайсанд орон сууцтай гэх мэтээр тооцоод үзвэл түүний хөрөнгө сая доллараас лав давсан. Үүнийг ЦЕГ шалгах ёстой” гэлээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна