2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

“Сталин үхэхэд ЗХУ байхгүй болох нь дээ, яанаа хэмээн иргэд уйлж байсан гэдэг. Сталин бол ЗХУ юм, ЗХУ бол Сталин юм гэж ойлготол нь тархийг нь угаасны үр дүн, гэтэл сталингүй улс орон харин устаж үгүй болсонгүй. Л.Оюун-Эрдэнэ байхгүй бол энэ улс сүйрнэ гэж сталинч арга барилаар иргэдийг тархидсан, улс орон уруудна, доройтно гэж ойлгуулж хаа сайгүй сэвж байна.
Гэхдээ тийм юм болохгүй, харин ч эсрэгээрээ улс орон чинь өөдлөнө, дэвшинэ, мафижсан бүлэглэлээс сална, ковидын төсвийн идэлт уулт ил болно, ард түмнийг талцуулсан байдал арилна, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг улсын нууцаас гарна” гэж нэгэн иргэний пост олон нийтээс багагүй дэмжлэг авчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй дуулианд нэр холбогдсоноос хойш ганц удаа олны өмнө гарч ирж үг хэлсэн нь “Ялаа” байв. Түүний хүүгийн үйлдэл болон өөрийнх үг иргэдийн бухимдлыг төрүүлж, “Огцрох амархан” жагсаалыг залуучууд зохион байгуулаад 12 хоножээ. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг 150 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна.
Олон нийтийн сүлжээн дэх нийгмийн уур амьсгалыг харвал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорч, орлогоо нотлохыг шаардсан таван хүний дөрөв нь шаардаж байгаа бол, эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг үлдэж, бодлого үргэлжлүүлэх ёстой гэсэн хүмүүс цөөнх харагдана.
Анх, ЗГХЭГ-ын даргаар томилогдсоноос хойшхи зургаан жил авлигатай тэмцэхээ ил тод зарлаж, анд найз нараа авлигын хэрэгт буруутган, “Таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн хэрээс хэтэрсэн тансаг хэрэглээ үе тэнгийнх нь залуусыг гудамжинд гаргаж, эцгийг нь эсэргүүцэн жагсахад хүргэсэн юм.
Улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй, мөн гүйцэтгэх засаглалын хамгийн өндөр суудалд сууж буй түүний хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгө, мөнгөтэй холбоотой мэдээлэл ч ар араасаа цацагдсаар. Төрсөн ах дүү болон үеэл, хаяалууд нь төрөөс багагүй тендер зувчуулсан гэх баримтууд ч дэлгэгдэх болсон. Энэ бүхэнд Ерөнхий сайдын пиарынхны багаас өгч буй тайлбар нь “Баялгийн сангийн эсрэг ” гэх хачин ойлгомжгүй суртал ухуулга хийхийн хэрээр Л.Оюун-Эрдэнэ огцорвол Монгол Улс сүйрнэ гэсэн тархи угаалтыг битүү сэвэх болсон. Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ гэж ганц хүн дээр тогтдог улс байтугай компани байдаггүй. Тийм бол тэр улсад дарангуйлал нэгэнтээ тогтсон гэсэн үг.
Ардчилсан нийгэмд институци, бодлого, хууль эрх зүйн орчин, ард иргэдийн ажил орлого, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил дээр улс орон тогтдог. Харин дарангуйлагчтай нийгэмд ганц хүнээр улсыг төлөөлүүлж ойлгодог. Жишээ нь, манай хойд хөрш байна.
Түүнчлэн МАН засагт АН, ХҮН нам багтаж байж л улс орны бодлого урагшилдаг гэдэг нь бас нэг тархи угаалт. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. УИХ-ын 2024 сонгуулиар ард түмэн МАН-ыг дангаараа засагла, АН хүчтэй сөрөг хүчин болоод хяналт, хариуцлага тавь гэсэн гэрийн даалгавар өгсөн. Атал Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай улс төрийн таван намыг эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр хөнжилдөө оруулсан нь ил тод явдал. АН болон ХҮН нам засагт сайдын суудлаар шагнуулсан бол “Үндэсний эвсэл” болон ИЗНН-ынхны яам, агентлагт албан тушаалаар амыг нь хаасан нь илт. Угаасаа ИЗНН бол Женко.Баттулгын халаасны нам. Тус намын дарга нь наанаа Б.Батбаатар боловч цаанаа Женко.Баттулгын авааль эхнэр Ц.Энхтуяа удирддаг гэсэн “тамхины цэг”-ийн хов сонсогддог. Тиймээс угжнаасаа салах хүсэлгүй улс төрийн намууд болон улстөрчид Л.Оюун-Эрдэнийг огцрохоос айж буй нь илэрхий байна.
Энэ бүхнээс харахад Л.Оюун-Эрдэнийг огцруулах нь олонход хожоотой, улс орны ирээдүй ч хэрэгтэй гэдэг нь ойлгомжиой байна. Л.Оюун-Эрдэнэ бол Монголын төр юм гэх пиар бол үндсэндээ сталинч тархи угаалт гэж хэлж болно.
Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ бүү хэл эзэн Чингис хаангүйгээрээ Монгол Улс төдийгөөс өдий хүртэл оршиж ирсэн. Цаашдаа ч оршин тогтноно.
"Херо" багаас хоёр сувгаар тархи угаалт хийж буй нь нэг нь "Л.Оюун-Эрдэнэ ганцаараа авлига аваагүй, бүгд хулгайч. Ганц хүнийг огцруулаад юу ч өөрчлөгдөхгүй" гэсэн мессеж. Мизес Монгол” ТББ-ын судлаач, улс төр судлаач Н.Хасар "Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн үндэслэлгүй санхүүгийн эх үүсвэрээр өөрийн хүүг хангасан бол ёс суртахууны хувьд зөвтгөх ямар ч аргагүй. Энэ бол авлига албан тушаалын гэмт хэрэг байж ч болох асуудал. Гэхдээ ганц Л.Оюун-Эрдэнийн хүүхэд л ийм гэвэл утгагүй шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэзээнээс л ярьж байгаа. Дарга нарын амьдрал аль хэдийнэ иргэдээс тасарчихсан. Магадгүй Л.Оюун-Эрдэнийн хүүхэд болгоомж алдсан тул эсрэг бүлэглэлийн аманд орж, шалтгийг нь гаргаж өгсөн байж болно" гэсэн ярилцлага өгснөөс харвал шүү дээ. Н.Хасарын хэлснээр бүгд хулгайч гэдэг нь үнэний ихээхэн ортой. Гэхдээ хэн нэгэн хулгайчтай хариуцлага тооцож байж л хулгайч нарт анхааруулга болно. Түүнээс дарга нарын хулгайг хүлээн зөвшөөрвөл даабль стандарт тогтоно. Даргын талын хулгай бол хулгай биш дайсных нь талын хулгай бол хулгайд тооцогддог дарангуйлал руу шууд гулсана. Эцэст нь эрх мэдэлд хэт шунасан хүнээс эртхэн төрийн жолоог буцааж авсан нь дээр болой.
2025.06.27

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19