НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Электрон спортын дээд түвшний BLAST Premier тэмцээн 2027 онд Монголд болно
МЭДЭЭ

Электрон спортын дээд түвшний BLAST Premier тэмцээн 2027 онд Монголд болно

2026 оны 9-р сарын 3
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголын электрон спортын холбоо (MESA) S-tier буюу дэлхийн дээд түвшний тэмцээн болох “BLAST Premier тэмцээн 2027”-г Улаанбаатар хотод гурван жил дараалан зохион байгуулах эрхийг авсан. Анхных тэмцээн 2027 оны тавдугаар сарын 10-23-ны өдөр болно.  BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнийг зохион байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2026 оны 9 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотноо боллоо. 

“BLAST Premier Open Ulaanbaatar-2027” тэмцээн 1 250 000 ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Тэмцээнд оролцох 16 багийн 11 нь дэлхийн VRS чансааны эрэмбээр уригдах бол үлдсэн таван эрхийг Ази тивийн сонгон шалгаруулалтаас хоёр, Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн бүсүүдээс нэг нэг баг сонгогдох аж.

BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард “Монгол Улсад Esport-ыг дэмжигчдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн. Монголын The Mongolz  баг мянга, мянган дэмжигчтэй. Би 2025 онд тэднийг дэмжиж байсан. Монголчууд төв талбайдаа цуглан тэднийг дэмжсэн гэдгийг мэднэ. Тиймээс Монгол Улсад тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтой гэж үзсэн” гэв.

 Монголын электрон спортын холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин “BLAST-ийг эх орондоо зохион байгуулах  эрх авсан Азийн хувьд гурав дахь хот Улаанбаатар болж байна. Энэ тэмцээнийг үзэх гэж олон мянагн дэмжигч ирнэ. Бид дэлхийн шилдэг багийн тоглолтыг дэргэдээс нь харах боломжтой болно. Бид тэмцээнийг зохион байгуулахад хамгийн чухал зүйл нь дэмжлэг. Тиймээс Монголын багуудаад дэмжиж, бидэнтэй хамт байж боломжийг ашиглаарай” гэдгийг онцолсон юм.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа.

Oct 22, 2026

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

АНУ-ын Элчин сайдын яамнаас аяллын хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

АНУ-ын Элчин сайдын яамнаас аяллын хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулав