2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Уг заалтыг зөрчин, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн үеэр Англид бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хууль бус хандив авсан нь аудитын дүгнэлтээр ил тод болсон. Түүнийг энэ хэрэгт эрүүгийн яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолтойгоо өнөөдрийг хүртэл танилцаагүй яваа гэх.
Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. Тэндээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүн Э.Болормааг дуудаж, яллагдагчаар татсан тогтоолыг нь гардуулах гэсэн боловч “эх хувь биш тул авахгүй” гэсэн эсэргүүцэл үзүүлсэн аж.
Энэ тухайд Э.Болормаагийн хэвлэлийнхэнд өгсөн тайлбар нь “Бразил улсад албан томилолтоор явж байхдаа намайг эрэн сурвалжлах мэдээллийг цахимаас харсан. Томилолтоос ирмэгцээ дуудсан газар нь очсон боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь бэлэн биш байсан”.
Тиймээс Мөрдөн байцаах газраас Ховдын цагдаагийн газарт хандаж, Э.Болормааг яллагдагчаар татсан тогтоолоо эх хувиар нь явуулахыг шаардсан бололтой.
ҮЙЛ ЯВДЛЫН МӨРӨӨР: Хэрэвзээ Э.Болормааг шүүхээс гэм буруутай гэж үзвэл түүнийг эгүүлэн татах асуудал яригдана. Гэхдээ шүүхээр түүний асуудал цагаатгах магадлал өндөр. Учир нь, Э.Болормаагийн асуудал бол гэмт хэрэг биш зөрчил. Ховд аймгийн Цагдаагийн газар түүнийг Зөрчлийн хуулиар биш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь Э.Болормаагийн эгүүлэн татагдахгүй гэсэн тактикийн тоглолт байх магадлал өндөр.
Монголын улс төрд санамсаргүй үйл явдал гэж үгүй. Тэр тусмаа манай хууль шүүх хуулийн цоорхой дээр хэнд хэрхэн үйлчлэхээ сайн мэднэ. Хэрэвзээ Э.Болормааг Сонгуулийн хууль зөрчсөн гэж үнэхээр үзсэн бол Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн хуулиар асуудлыг амархан шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хуулиар түүний хэргийг шалгасан бол хамгийн удлаа гэхэд 58 хоногт багтан торгох шийдвэр нь гарна. Шүүхийн уг шийдвэрийг үндэслэж, СЕХ нэр дэвшигчээр тооцсон тогтоолоо өөрчлөх, эсвэл Цэцийн дүгнэлтээр түүнийг эгүүлэн татах үндэслэл бүрдэх юм.
Түүний хууль бус хандивын асуудлаар анх Зөрчил шалган шийдвэрлэх газарт иргэний зүгээс гомдол гаргасан байдаг. Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх газраас Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу, Хан-Уул дүүргийн цаглаагийн газраас Ховдын цагдаагийн газарт Э.Болормаагийн асуудлыг шилжүүлсэн нь дээрээс өгсөн чиглэл байх магадлалтай. Ховдын цагдаагийн газраас Э.Болормаад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндсэндээ цаг хожих нэг арга заль байх талтай. Эцэстэ шүүхээс эрүүгийн гэмт хэрэг биш гэж цагаатгах магадлал өндөр. Э.Болормаад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Э.Болормаагийн бодож олсон “эвгүй мэх” байж ч мэднэ. Гээд мэхт мэхэндээ гэж үгтэй.
ҮЙЛ ЯВДЛЫН ТӨГСГӨЛ: Зөв хүний үйлдэл жорлонд дотор ч зөв байх ёстой гэдэг. Э.Болормаа “Ханбогд Эксплорайшн” компанийг гадаад компани байсныг мэдээгүй гэвэл жинхэнэ “домог” болно. Мэдэхийн дээдээр мэдэж байсан, Л.Оюун-Эрдэнийг огцорно гэж огтхон ч төсөөлөөгүй тул өөрийнх нь тарьсан хэрэг өндөр авна гэж тооцоогүй байх. Тэр тусмаа уг компани уул уурхайн хоёр лиценз эзэшдэг, уг лиценз нь Э.Болормаагийн нэр дэвшсэн тойрогт байдаг, УИХ-ын сонгуулийн дараа тусгай зөвшөөрлийнх нь хугацаа сунгагдсан гэдэг нь хардах ёстой факт.
Шүүхээс гэм бурууг нь тогтоогоогүй байхад хэн нэгнийг яллаж болохгүй гэдэг, үнэн. Гэвчиг хуулийн урд ёс зүй бичигддэг. Иргэний эрхийг хязгаарладаг хууль тогтоох танхимаас ёс зүйг хайж олохгүй бол гудамжинд ёс суртахуун тогтоох боломжгүй. Тэр тусмаа Сонгуулийн хуулийг зөрчсөн энэ мэт үйлдэлд Сонгуулийн ерөнхий хороо нүдээ аниад өнгөрвөл ардчилсан чөлөөт сонгуулийн утга учир алдагдана.
Н.Учрал авлигатай тэмцэх ажлаа ангиасаа эхлэхгүйгээр ардчилсан парламент бэхжихгүй. Э.Болормаагийн энэ жишиг ирээдүйн улс төрд сургамж болох учиртай!

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4