НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дэлхийн ардчилагчид Вашингтонд чуулж байна
МЭДЭЭ

Дэлхийн ардчилагчид Вашингтонд чуулж байна

2025 оны 12-р сарын 3
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 

Олон улсын ардчилсан холбооны хурал АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 2-4 өдөр болж байна. Уг хурал жилд хоёр удаа болдог агаад энэ удаагийн хуралд Монголыг төлөөлж, цөөнгүй хүн оролцож байна.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Олон улсын ардчилсан холбооны дэд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэгчээр оролцож буй аж. Тэгвэл зочин оролцогчоор АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Ганбаатар, МоАХ-ны дарга Д.Монголхүү нар тус хуралд оролцож байна

АН болон МоАХ нь Дэлхийн ардчилсан холбоо болон Олон улсын ардчилсан холбооны гишүүн аж. Дэлхийн ардчилсан холбоо нь баруун төвийн үзэлтэй, эрх чөлөөний төлөөх намуудыг нэгтгэсэн хамгийн хүчирхэг байгууллага юм байна. Тус байгууллагад Монгол Улс, Ардчилсан нам, МоАХ 1993 оноос гишүүнчлэлтэй болж, тасралтгүй 30 гаруй жилдээ идэвхтэй ажиллаж байгаа юм. Энэ байгуулагыг 1980-аад оны эхээр Рейган, Тэтчэр, Коль, Накасонэ, эцэг Буш зэрэг баруун төвийн үзлийн домогт манлайлагчид үүсгэн байгуулсан гэдэг.

Дашрамд сонирхуулахад, Ардчилсан нам, Олон улсын ардчилсан холбоо /IDU/ хамтран “Монгол Улс-Ардчиллын баян” сэдэвт олон улсын бага хурлыг өнгөрсөн онд Улаанбаатарт зохион байгуулсан. IDU нь Монгол дахь ардчилсан хөгжлийн үйл явцад доголдол үүсч, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн өмнөх ололт амжилтаасаа ухарсан, нэг хүн, эсвэл цөөнхийн ноёрхол давамгайлсан авторитар чиг хандлагууд ажиглагдах болсонд  зохих ёсоор анхаарал хандуулж, холбогдох тогтоол гарган дэлхийн олон нийтэд хандсан уриалга гаргаж байсан удаатай.

Монголд өнөөдөр улаан хөх өнгөнөөс илүү намуудад үзэл бодлын ялгарал явагдаж байгаа нь нэг талаасаа зүй ёсны үзэгдэл. Нөгөө талаасаа Монголын улс төр зарчим, үнэт зүйлээрээ ялгарч байгаа нь сайны дохио юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Монгол Улсын Хөгжлийн банкнаас ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах зорилгоор Хархорум хотын нутаг дэвсгэрт 50МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц бүхий 30МВт/100МВт.ц батерей хуримтлуурын станц байгуулахад санхүүжилт олгохоор боллоо.

Oct 7, 2026

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна