2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


“Лас вегас”-ын технологийн хамгийн том үзэсгэлэнд өмнө нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчид шинэ, хямд үнэтэй загвар эсвэл ирээдүйн машины төслөө танилцуулдаг байсан бол энэ жил хүн робот танилцууллаа.
Хьюндай (Hyundai) компани “CES-2026” үзэсгэлэнгийн гол илтгэлийнхээ үеэр “Boston Dynamics”-ийн "Atlas" роботыг сурталчлахаар шийдсэн нь автомашины салбар 2025 оны цахилгаан автомашины борлуулалтын таагүй мэдээг хэрхэн хүлээн авсныг, ирэх жилүүдэд хаашаа чиглэхийг маш тодорхой илэрхийллээ хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Одоо цахилгаан машины оронд нь "AI" (Хиймэл оюун ухаан) болон "Роботакси" (Robotaxis)-г санал болгож байна.
Хьюндайгаас гадна Мерседес компани Nvidia-ийн системээр тоноглогдсон, "Level 2++" түвшний жолоочийн туслах системээ энэ оны сүүлээр АНУ-д нэвтрүүлэх төлөвлөгөөгөө зарлав. Мөн 2026 онд Uber-ийн шинэ "Lucid Gravity" роботакси үйлчилгээнд гаргахаар хүлээж байгаа бөгөөд уг машинаа “CES-2026" дээр олон нийтэд танилцуулав. Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч, өнөөгийн хиймэл оюун ухааны "хөөсрөл"-ийн гол эзэн гэгддэг Nvidia компани "Alpamayo" хэмээх нээлттэй эхийн (open-source) загваруудын шинэ төрлийг дэлгэв. Энэхүү систем нь жолоочгүй болон жолоочид туслах шинэ функцуудыг дэмжих аж.
Өмнө нь CES үзэсгэлэн робот,төрөл бүрийн хиймэл оюун ухааны туршилт, автомашины хамгийн том шоуг зохион байгуулдаг байв. Энд л Chevy анхны олон нийтэд зориулсан цахилгаан машин болох Bolt-оо зарлаж, Honda-аас эхлээд BMW, Ram хүртэлх бүх компаниуд батерейгаар ажилладаг концептуудаа танилцуулахаар цуглардаг байлаа. Өнгө нь хувирдаг машин, хэлбэрээ өөрчилдөг микроавтобус, аз таарвал нисдэг машин ч хардаг байв.
Харин энэ жилийн хувьд дөрвөн дугуйтаас цоо шинээр гарч ирсэн цорын ганц зүйл нь Sony болон Honda-ийн хамтарсан "Afeela" SUV (жип) загварын туршилтын загвар байлаа. "Afeela" седан загварыг анх танилцуулснаас хойш таван жилийн дараа авчирсан ч үйлдвэрлэлд шилжихэд арай л дутуу гэж үнэлэв.
Эндээс харвал, 2026 онд цахилгаан автомашины борлуулалт мэдэгдэхүйц саарах төлөвтэй байна. Учир нь, цахилгаан автомашины татаасаа Хятад улс зогсоож, Европ шатахуунаар ажилладаг автомашины борлуулалтыг хориглох шийдвэрээсээ буцаж, АНУ цахилгаан автомашин худалдан авалтыг дэмжих бодлогоосоо ухарлаа. Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины төлөвлөгөөгөө хумьж, оронд нь "Hybrid" (хосолсон хөдөлгүүрт) болон нэмэлт зайн (extended-range) цахилгаан машинд анхаарлаа хандуулж эхэллээ.
Авто үйлдвэрлэгчид цахилгаан машинаас илүүтэйгээр хиймэл оюун ухаан болон өөрийгөө жолооддог системд түлхүү ач холбогдол өгч байна.
Тухайлбал, Сан Францискод "Lucid Gravity" загварт суурилсан тансаг зэрэглэлийн роботаксиг 2026 онд нэвтрүүлнэ.
Хьюндай Atlas роботыг үйлдвэрийн угсралт болон логистикт ашиглахаар бэлтгэж байна.
Nvidia компани “Nvidia Alpamayo” автомашины өөрөө жолооддог хиймэл оюун ухаант системээ зөвхөн замаа "харах" биш, харин хүнтэй адил "сэтгэж" шийдвэр гаргах түвшинд хүргэхээр хөгжүүлэлт хийж байгаа юм.
Автомашины компаниуд Уолл Стритийн хөөсөрсөн хөрөнгө оруулагчдад хүлээн зөвшөөрөгдөхийг тулд заавал хиймэл оюун ухааны стратегитай эсвэл чатботтой, хүн дүрст роботтой байх ёстой гэх болжээ.
Эх сурвалж: https://www.theverge.com/

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16