НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
БЗД-ийн АН-ын анхан шатны байгууллагын гишүүдийн зөвлөгөөн болов
МЭДЭЭ

БЗД-ийн АН-ын анхан шатны байгууллагын гишүүдийн зөвлөгөөн болов

2026 оны 1-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан нам удахгүй бүх шатандаа дотоод сонгууль явуулж, бүтэц бүрэлдэхүүний шинэчлэл хийхээр зорьж байгаатай холбоотойгоор 2026 оны 1-р сарын 24-нд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын анхан шатны гишүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 500 гаруй гишүүд оролцсон байна.

Намын шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэнээр дүүргийн намын дарга огцорсонд тооцогдсон бөгөөд, намын даргын үүргийг хамгийн ахмад настай дэд дарга орлон гүйцэтгэх дүрмийн заалтын дагуу Баянзүрх дүүргийн намын дэд дарга Х.Эрдэнэсайхан, дүүргийн намын хорооны тэргүүлэгчид, Баянзүрх хөгжлийн форумын тэргүүн М.Тулгат нар тус зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан байна.

Шинэ дүрмийн талаарх танилцуулга, удахгүй эхлэх гишүүнчлэлийн үндэсний аян, 3-р сард болох дотоод сонгуулиудын талаар мэдээлэл өгч, гишүүдийн дунд чөлөөт уулзалт, хэлэлцүүлэг өрнөлөө.

АН-ын шинэ дүрмийг Улсын Дээд шүүх 2026 оны 1-р сарын 9-нд бүртгэж авснаар шинэ дүрэм албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажлаа өгсөн бол, 2024 оны аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулиар ялагдсан дунд шатны намын дарга нар огцорсонд тооцогдож байна. АН-ын шинэ Үндсэн дүрмийн 54.6-д заасны дагуу хамгийн ахмад настай тухайн шатны дэд дарга түр орлон гүйцэтгэх боломжтой юм. УИХ дахь АН-ын бүлгийн 2026 оны 1-р сарын 15-ны Пүрэв гаригт хийсэн 4:11 мэдээллийн цагаараа намын дарга О.Цогтгэрэл удахгүй болох “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аян, түүний араас орон даяар явагдах дотоод сонгуулийн талаар мэдээлэл өгсөн билээ. Үндэсний аяны хүрээнд намын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэл цахим системээр явагдаж, мөн шинэ гишүүдийг элсүүлж, намынхаа эгнээг өргөжүүлэх ажиллагаа өргөн далайцтай явагдах юм.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд дараах гишүүд ордог байна:

  1. Ламзав Батдэлгэр

  2. Хүрлээ Эрдэнэсайхан

  3. Дашдорж Энхтүвшин

  4. Батчулуун Отгонхүү

  5. Ганхуяг Далайцэрэн

  6. Данжилаа Нарангуа

  7. Алтангэрэл Лхагвадорж

  8. Доожхүү Гэзгээ

  9. Эрдэнэбилэг Цолмонбаяр

  10. Мөнгөнцэцэг Бат-Орших

  11. Доржсүрэн Очир

  12. Лхасүрэн Эрдэнэцэцэг

  13. Лхамсүрэн Цэдэндорж

  14. Болдбаатар Долгорсүрэн

  15. Доржийхүү Энх-Оюун

Хасагдсан: 2025 оны 1-р сарын 18-ны өдрийн дүүргийн намын хорооны хурлаар чөлөөлөгдсөн тэргүүлэгч нар:

  1. Даваахүү Пүрэвдаваа (АН-аас гарч Үндэсний эвсэлд орсон)

  2. Түмэндэлгэр Батцогт (ИТХ-ын төлөөлөгчийн хугацаа дууссан)

  3. Халзан Өлзийхорол (АН-аас гарч Үндэсний эвсэлд орсон)

  4. Дагвасүрэн Уламбаяр (ИТХ-ын төлөөлөгчийн хугацаа дууссан)

  5. Далхжав Отгонбат (АН-аас гарч Үндэсний эвсэлд орсон)

  6. Отгонтөгс Ариунболд (ИТХ-ын төлөөлөгчийн хугацаа дууссан)

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ