НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Bloomberg: ОХУ шингэрүүлсэн хийн үйлдвэрүүдээ 40% хямдруулан зарах нууц санал тавьжээ
МЭДЭЭ

Bloomberg: ОХУ шингэрүүлсэн хийн үйлдвэрүүдээ 40% хямдруулан зарах нууц санал тавьжээ

2026 оны 4-р сарын 9
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийн хангамж, нийлүүлэлтийн асуудал хурцадсан. Энэ үүссэн нөхцөл байдал зарим нэг улс оронд таатайгаар тусч байгаагийн нэг ОХУ билээ. Ормузын хоолой хаагдсаны улмаас хоригт ороод байсан Оросын нефтийг нэг сар хугацаанд худалдан авахыг Трамп зөвшөөрсөн.

Нефть, байгалийн хийн том олборлогчийн хувьд Орос энэ боломжийг алдалгүй, бүхий л талаар ашиглахыг хичээж байна.

Bloomberg-ийн мэдээлснээр хоригт ороод байгаа шингэрүүлсэн хий боловсруулах үйлдвэрүүдээ болит өртгөөс нь 40% хямдаар худалдан авахыг Азийн зарим оронд санал тавьжээ. Мэдээлэл өгсөн эрхэм нэрээ нууцалсаныг Bloomberg онцолсон байна.

Нууц эх сурвалжийн хэлснээр саналыг Оросын болон Хятадын хуулийн этгээдүүд зуучилж байгаа бөгөөд наймаа хийгдсэн нөхцөлд шаардагдах бүхий л бичиг баримтыг бүрдүүлэхийн зэрэгцээ, түүхийн эдийн гарал үүслийг Орос гэхгүйгээр Оман, эсвэл Нигэер байхаар зохицуулж болно гэсэн нөхцөлийг санал болгож байгаа ажээ.

Энэхүү мэдээллийг Bloomberg өөр эх сурвалжаар баталгаажуулж чадаагүй байна.

Катар Рас-Лаффане дахь шингэрүүлсэн хийн том үйлдвэр 3-р сарын 2-нд, мөн 18-19-ны өдрүүдэд Ираны бөмбөгдөлтөд өртөн үйл ажиллагаа нь зогсоод байгаа. Катарын энэ үйлдвэр дэлхийн шингэрүүлсэн хийн экспортын 20%-ийг хангадаг байсан юм. Катараас хий экспортдог байсан Энэтхэг, Бангладеш зэрэг улс өөр эх үүсвэр хайх шаардлагатай болоод байгаа.

Катар үйлдвэрээ сэргээх ажлыг эхэлсэн ч үйл ажиллагаа нь бүрэн сэргэхэд багадаа хагас жил хэрэгтэй юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ