2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

“Энэ бол ердийн авлигын хэрэг биш. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй гэж үзсэн. Тийм ч учраас итгэл үнэмшилтэйгээр, хожим хойно би харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангараглаж нүүрсний сонсголыг зохион байгуулсан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохдоо Б.Энхбаяр хэлж байв.
Үүнээс хойш 33 хоног өнгөрч, энэ хугацаанд улс төрд олон үйл явдал өрнөв. Б.Энхбаяр хүссэн суудалдаа сууж, Г.Занданшатар Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлж, Н.Учрал МАН-ын нэкст болоод зогсохгүй УИХ-ын даргаар сонгогдов. Харин өнгөрсөн дөрвөн жилд өөрсдийн ноёрхлоо тогтоож, улсаа дарангуйллын зам руу чирж орсон наяад оныхон эрх мэдлийн гадаа жийгдэн үлдэж байна. Товчхондоо, М.Энхболдын туулсан зовлонг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар тойрч биш дайрч гарах зураг төөрөгтэй байж. Karma never loses an address.
МАН-ын Их хурлаас ердөө гурван хоногийн өмнө Б.Энхбаяр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нартай холбоотой баримтуудыг дэлгэсэн. Хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн Б.Энхбаярын олон нийтэд ил болгосон баримтуудыг эхлээд товчхон хүргэе.
НЭГ: Д.Амарбаясгалан
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яллах дүгнэлттэйгээ танилцаж гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл авсан.
2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэр гарсан байсан. Тиймээс Б.Ганхуяг Д.Амарбаясгалангаас тусламж гуйх гэж дугаар андуурч бичсэн мессежийг баримтаар харуулж байна.
Удалгүй “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэх охин компанийг татан буулгасан. Үүнээс хоёр сарын дараа Бор тээгийн нүүрсийг ил уурхайн аргаар олборлох ТЭЗҮ батлагдсан. Бор тээгийн уурхай нь Цанхийн дараа орох 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй орд агаад хууль бус тендер зарлаж, байгуулаад удаагүй “Админерал” компанийг ялагчаар тодруулсан.
ЗГХЭГ-ын дарга байхдаа Д.Амарбаясгалан давхар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан. Тэр үед нүүрс угаах үйлдвэр барих асуудлыг хөндөж, туршилтын нүүрсийг БНХАУ-ын компаниас оруулж ирэхээр болсон. Уг туршилтыг “Админерал”-ын толгой хятад компанитай хамтарч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн
ХОЁР: Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертаймент групп” нь “Гэрэгэ тауэр”-ын 14 болон 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, А.Амундра нартай холбоотой энэ асуудлаар Т.Дүүрэн гэж хүн хуулийн байгууллагад шалгагдаад явж байгаа.
“Оюутолгой” компаниас “Эрдэнэс Оюутолгой” компанид шилжүүлсэн 20 сая ам.долларыг 11 багц гэрээг хэрэгжүүлэхэд зарцуулсан. Уг гэрээнүүдийг Төрийн нууцад авсан. Тухайлбал, Маурис гэх хувь хүнийг сар болгон 55000 фунтаар цалинжуулах, нэмээд бонус гэж гурван сая ам.доллар өгөхөөр гэрээ байгуулсан.
Мөн Ричард Боули гэх иргэнийг сарын 33000 фунтаар цалинжуулж, бонуст нь адилхан 3 сая ам.доллар өгөхөөр гэрээлсэн. Нийт 420 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас "Тамгагүй төр"-ийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн нууц тогтоол гаргасан. “Эрдэнэс Оюутолгой” компани “Аттикус” гэх компанитай нийтдээ 1.7 сая ам.долларын гэрээ байгуулсны 770 мянган ам.доллар нь халааснаас гарах зардалд зарцуулсан. Уг компани гэрээний дагуу “Тамгагүй төр” жүжгийг олон улсад зохион байгуулсан гэж тайлан ирүүлсэн байна.
Б.Энхбаярын эл мэдээллээс нэг хоногийн дараа хонь, чонодоо тулсан МАН эргээд “анд нөхөд” болсноо шинэхэн гишүүд нь нялуунаар дуулгасан. Хөнжил дотроо хөлөө жийлцсэн МАН хөшигний ард эвлэрч, Б.Энхбаярын илд эргээд хуйндаа орсон ч байлаа энэ их хулгай луйврыг эцэслэх нь хууль шүүхийг үүрэг болж үлдэж байна. МАНай хууль, шүүх томилсон хүндээ үйлчилвэл Б.Энхбаярын дэлгэсэн баримтууд ердийн нэг “энтертаймент” болж дуусна. Б.Энхбаяр улс төрд байдаг л нэг поп банди болж үлдэнэ. Нэгэнтээ далайсан илдээ буулгавал дараа нь дайсандаа л ялагдана гэсэн үг. Монголын дайсан бол Монгол төрийн авлига, хулгай. Монгол төр гэдэг чинь үндсэндээ МАН шүү дээ!

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19