НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Баялгийн луйврыг таслан зогсоох нь Б.Энхбаярын гол ажил
АНАЛИЗ|Улс төр

Баялгийн луйврыг таслан зогсоох нь Б.Энхбаярын гол ажил

2025 оны 10-р сарын 28
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Эрх мэдэл бүхий хүмүүс өргөн цар хүрээтэй схемээр улс орныг тонон дээрэмдэж байсныг "Нүүрсний сонсгол" ил болгосон.

УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэнээр хойш ийнхүү 24 хоногийн дараа Б.Энхбаяр сайдын ажлаа хүлээж авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяр өмнөх УИХ-ын үед буюу 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-оор эрх мэдэл бүхий хүмүүс өргөн цар хүрээтэй схемээр улс орныг тонон дээрэмдэж байсныг илчилсэн.

Сайдад нэр дэвшигчийн УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах үеэр Б.Энхбаяр “намайг сайдаар томилогдсоныхоо маргааш Төрийн ордноос хэн нэгнийг бариад явчих байх гэж хүмүүс бодож байх шиг байна, энэ бол гэмт хэрэг мөрдөн шалгах байгууллагын ажил, би улс төрийн манлайллаа илэрхийлнэ” хэмээн гол зорилгоо илэрхийлсэн.

Түүний хэлснээр нэн тэргүүнд хийх ажлууд нь Гэр бүлийн тухай хуулийн төслийг санаачлахаас гадна Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг боловсруулан, төрийн нууцад юуг оруулах вэ гэдгийг Засгийн газар бус УИХ шийддэг байх зохицуулалтыг хуульчилна гэлээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв