НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Астана Төв Азийн хот төлөвлөлтийн жишиг болов
МЭДЭЭ

Астана Төв Азийн хот төлөвлөлтийн жишиг болов

2026 оны 1-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Казахстаны нийслэл Астана хот Хүртээмжтэй аялал жуулчлалын Европын сүлжээ (ENAT)-нд гишүүнээр элсэж, хотын хөгжлийн түүхэндээ шинэ хуудас нээлээ. Ингэснээр тус хот нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) орнуудаас Европт төвтэй платформд нэгдсэн анхны хот болж байна. Энэхүү үйл явдал нь Астана хот аялал жуулчлал болон хот төлөвлөлтдөө хүртээмжтэй байдлыг хөгжлийн гол чиг болгон хэрэгжүүлж байгааг илтгэж байна.

ENAT нь Европ даяар хялбар аялал жуулчлал болон бүх хүнд хүртээмжтэй орчныг дэмждэг хамтын ажиллагааны сүлжээ юм. Тус байгууллагын гишүүн болох нь тухайн хот хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан болон хөдөлгөөний хязгаарлагдмал хүмүүст зориулсан дэд бүтэц, үйлчилгээний олон улсын стандартыг хангаж байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

Астана хотын нийтийн тээврийн парк шинэчлэгдэж, автобуснуудын дийлэнх нь налуу зам болон нам шалтай болсон байна. Мөн ажилтнууд хүртээмжтэй харилцааны сургалтад тогтмол хамрагдах болжээ.

Музей болон урлагийн байгууламжууд физик орчноос гадна мэдрэхүйн хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, аудио тайлбар, хүртэлцэх үзмэр, харааны чиглүүлэгч зэргийг нэвтрүүлснээр хүн бүр соёл урлагийг саадгүй мэдрэх боломж бүрджээ.

Астана нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ бодит хэрэгцээнд тулгуурлан хот төлөвлөлтөө хийж байгаа нь аялал жуулчлалыг татах ая таатай орчныг давхар бүрдүүлж байна.

ENAT-д элссэнээр Астана хот олон улсын шилдэг туршлагаас суралцах, техник туслалцаа авах болон шинэлэг шийдлүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй, хүүхэдтэй гэр бүлүүд, өндөр настнууд зэрэг бүх хүнд аюулгүй, тухтай хотыг бий болгоход чиглэжээ.

Астанагийн энэхүү амжилт нь эцсийн цэг биш бөгөөд эдийн засгийн өсөлтийг нийгмийн дэвшилтэй хослуулсан, хүн төвтэй, ирээдүйд бэлэн хот болох урт хугацааны өөрчлөлтийнх нь эхлэл юм.

www.travelandtourworld.com

Г.СҮХ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Sep 9, 2026

Монтенегро улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ