НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!
АНАЛИЗ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

2 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Сүүлийн үеийн УИХ-ын бүх сонсгол улс төрийн эмгэнэлт, инээдмийн драм болж хувирсан. Энэ хэрээр иргэдийн төрдөө итгэх итгэл ч улам алсарч байна. Монголын парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллага нь энтертаймент шоу, эсвэл галзуугийн эмнэлэг мэт болж хувирбал нийгэм ч мөн адил ийм болж хувирна. Төр нь галзуурвал гудамж нь галзуурна, төр нь дампуурвал улс нь дампуурна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн утга нь ийм л юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гишүүдийн тоош нэмж, тогтолцоог өөрчилсөн. Ингэхдээ нэг кноп оногдох эрх мэдлийг бууруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сонгодог ардчилсан парламент бий болгох, хууль хэлэлцэн батлах процессыг чанаржуулах гэж тайлбарлаж байлаа. Атал өнөөдөр сонгодог парламент нь солиотнуудын халдашгүй дархан эрхтэй газар болж хувирчээ.

Монголын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын энэхүү эмгэнэлийн хохирогч нь улстөрчид биш. Тэднийг УИХ-д сонгосон иргэд болоод парламентын засаглал дээр дэнжигнэн буй ардчилал. Ардчилсан парламент бол Монголын үндэсний аюулгүй байдлын баталгаа юм.

Гишүүдийн тоог нэмснээр хууль батлах процесс сайжрах биш улам уруудав. Парламентад сонгогдсон цагаасаа, бүрэн эрхийнхээ 2 жилийн хугацаанд чуулганы хуралдаанд 9-хөн удаа суусан гишүүн байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдонгуутаа чуулганаа таслаад шувуу болоод явчихдаг нь хэвийн үзэгдэл болов.

Хуулийнхны өгсөн мэдээллээр Монголын парламентад яллагдагчаар татагдсан цөөнгүй гишүүн бий. Гэтэл ганц Дав.Цогтбаатарыг Л.Оюун-Эрдэнийн хуульч Ж.Эрхэмбаатар онилж аваад Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Тэгвэл Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт нь гарсан Х.Булгантуяад ч мөн адил гомдол гаргах ёстой биш үү.

Ерөнхийлөгчөөс өнгөрсөн хаврын чуулганд өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй. Тиймээс Монголын парламентын ёс зүйг олноороо хэлэлцье, тэднээс нэхье. Одоо л парламентаас ёс зүйг, гишүүдээс ёс суртахууныг нэхэхгүй бол дараа дараагийн парламентад гудамжны бүх галзуучуудын цугларалт болбол яана вэ. Зарим галзуучууд эхнээсээ өөрийгөө гишүүн болсон мэтээр төсөөлөөд эхэлсэн явна лээ.

Иймийн учир, халдашгүй дархан эрх нэрээр Монголын төрийн эрх барих байгууллагын, парламентын тогтолцоонд халдах эрх парламентын гишүүдэд байхгүй.

Ардчилсан парламентаа галзуучуудаас аврахын тулд УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болжээ!

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

The Associated Press (2026-10-09)

Oct 12, 2026

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Оюутолгойн ногдол ашиг: Алаагүй баавгайн арьсыг хуваана

Оюутолгойн ногдол ашиг: Алаагүй баавгайн арьсыг хуваана