НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын  цагаачлалын виз олголтоо түр зогсоосон 75 орны жагсаалтад Монгол багтжээ
МЭДЭЭ

АНУ-ын цагаачлалын виз олголтоо түр зогсоосон 75 орны жагсаалтад Монгол багтжээ

2026 оны 1-р сарын 15
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

АНУ визийн хяналтаа чангатгах үүднээс тодорхой хүрээнд арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал нийт 75 улсын иргэдэд иммигрант виз (байнгын оршин суух цагаачлалын виз) олгох үйл явцыг 2026 оны 1-р сарын 21-нээс хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. 75 орны жагсаалтад Монгол Улс багтжээ.

Цагаачлалын визийн хориг нь түр хугацаагаар хэрэгжинэ гэж буй ч хэдий хугацаанд үргэлжлэх талаарх албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.

АНУ нь цагаачлал, аюулгүй байдлын бодлогоо илүү чангатгаж буй нь олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй юм.

Цагаачлалын виз (Immigrant visas) гэдэг нь АНУ-д байнга амьдрах, ногоон карт авах зорилготой виз. Ийм виз нь гэр бүлийн цагаачлал, Америк иргэн/ногоон карттай хүний эхнэр, нөхөр болох, ажил олгогчоор ивээн тэтгүүлдэг виз EB-1, EB-2, EB-3 зэрэг (байнгын ажил, байнга оршин суух), Diversity Visa (Green Card Lottery), Refugee / Asylumт олгогддог виз аж.

Мөн цагаачлалын бус виз олголтод тавих шаардлага ч чангарч магадгүй бололтой. Үүнд ажлын түр хугацааны, аяллын болон тус улсад сурах визүүд багтаж байгаа юм.

Х.ДАГИНАС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ