

Нью-Дели хотноо болж буй Bloomberg New Economy Forum чуулга уулзалтын үеэр өчигдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Их Британийн Ерөнхий сайд асан Риши Сунакийн хийсэн санхүү, эдийн засгийн мэдэгдлийн Bloomberg дээр нийтлэгдсэн дэлгэрэнгүйг бүрэн эхээр нь хүргэж байна.
Bloomberg (2026-10-13)
Технологийн аваргуудын урт хугацаат өрийн бичгийн олголт АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж Сунак мэдэгдлээ.
Хиймэл оюун ухааны (AI) хөрөнгө оруулалтаас үүдэлтэй капиталын асар их эрэлт хэрэгцээ нь "Гиперскейлер" (Hyperscaler) компаниудын зээл авалтыг Вашингтоны урт хугацаат өрийн бичгийн олголтоос давахаар байна.
Технологийн компаниуд 2027 он гэхэд урт хугацаат өрийн бичгийн цэвэр ашгаараа АНУ-ын засгийн газрыг гүйцэж түрүүлэх хандлагатай байна гэж Их Британийн Ерөнхий сайд асан Риши Сунак мэдэгдээд, үүнийг хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтаас үүдэлтэй капиталын асар их эрэлт хэрэгцээтэй холбон тайлбарлалаа.
Шинэ Дели хотноо зохион байгуулагдаж буй Bloomberg New Economy Forum чуулга уулзалтын үеэр Сунак энэхүү ажиглалтаа танилцуулсан бөгөөд энэ нь хувийн хэвшлийн технологийн хөрөнгө оруулалт эрчимжиж, олон улсын капиталын зах зээлийн бүтэц, эрэмбэ өөрчлөгдөж буйг харуулсан чухал дохио юм.
AI-ИЙН ЗЭЭЛИЙН ТЭСРЭЛТ БА ЗАХ ЗЭЭЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Дэлхийн хамгийн баян технологийн компаниуд хиймэл оюун ухааны уралдаанд хоцрохгүйн тулд зөвхөн өөрсдийн хуримтлуулсан бэлэн мөнгөнд найдах боломжгүй болж, зах зээлээс асар их хэмжээний зээл авч эхэлсэн нь олон улсын санхүүгийн системд хүчтэй нөлөө үзүүлж байна.
Morgan Stanley-ийн шинжилгээгээр компаниуд зөвхөн 2026 онд хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулж 466 тэрбум ам.долларын өрийн бичиг (бонд) гаргасан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 101 тэрбум ам.доллартай харьцуулахад даруй 4 дахин өссөн үзүүлэлт юм. Google-ийн толгой компани Alphabet, Amazon, Microsoft, Meta зэрэг технологийн гигантууд AI дата төвүүд болон Nvidia чипүүдийг худалдан авах санхүүжилт босгохоор өрийн зах зээл рүү чиглэж байна.
Одоогоор Уолл Стритийн банкууд Broadcom болон Anthropic компаниудад зориулж 60 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц угсарч байгаа бөгөөд SpaceX компани Nvidia чип худалдаж авахаар 40 тэрбум ам.долларын зээл босгохоор хэлэлцээ хийж байна.
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ҮЗҮҮЛЭХ ДАРАМТ
“Bank of America” сонины шинжээчдийн зүгээс энэхүү технологийн аваргуудын өрийн санхүүжилтийн бүүм нь засгийн газрууд болон технологийн корпорацуудын дунд капиталын төлөөх томоохон тулааныг үүсгэж байна гэж анхаарууллаа. Технологийн компаниуд дата төв, AI чипний асар их ашгаа тооцон өндөр хүү төлөхөд бэлэн байгаа нь дэлхийн зах зээл дээрх зээлийн өртгийг өсгөж байна.
Үүний улмаас геополитикийн түгшүүр, газрын тосны өндөр үнээс шалтгаалан бондын хүү нь аль хэдийнэ дарамтад байсан хөгжиж буй орнуудын ам.долларын бондын дундаж хүү бараг 1 хувиар өсөж, өнгөрсөн оны 4-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, хөгжиж буй орнуудыг капиталын зах зээлээс шахан гаргах эрсдэлийг дагуулж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.