2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

Тасралтгүй 12 жил засгийн эрх барьсан МАН-ын авлига, хулгай Монгол Улсын Үндсэн хуулийн асуудал болсныг эрх баригчдын талцал хуваагдал харуулав. Хоёр ордонд зэрэгцэн суух атал нөхөр-дайснууд болцгоосон МАН өнгөрсөн хугацаанд цусаа гартал зодолдсон ч Их хурлынхаа үеэр тосоо гартал тэврэлдэв. Тийм боловч гол асуултын тэмдэг нь дайны гал түр зуур намжсан уу, эсвэл бүрмөсөн дарагдсан уу? Тэгвэл анхаарлын тэмдэг нь олон нийтэд дэлгэсэн хулгай, луйврын баримтуудыг яах вэ!
Нэг.
МАН хонь, чонодоо тулсан нь анхных биш бас сүүлчийнх ч биш. Угаас нэг намд эрх мэдэл хэт төвлөрөх нь намдаа хагарал, улсдаа зовлон болдог. Энэ гашуун үнэнийг МАН тойрч гарахгүй нь, МАН-МАНдаа дайсан болох нь ердөө цаг хугацааны асуудал байлаа. Тэгээд ч улс төрд үүрдийн дайсан, нөхөр гэж үгүй. Үүний жишээ гэвэл С.Баяр, Н.Энхбаяр хоёрын эвлэрэл хийгээд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын эвдрэлцэл. Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын түр тохироо хийгээд Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нарын бүр хагарал. Тэр ч бүү хэл анд нөхдийн андгай тасарсан, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын аргагүйдсэн хамтрал цаашдаа аль ч хэлбэрээр үргэлжлэх нөхцөлгүй болсныг Их хурлын үеэрх камер дуранд өртсөн дүрс бичлэг, зураг хөргөөс уншигдсан, харагдсан. Хэдий тохой зэрэгцэн суусан ч тэдний биеийн хэлэмж, харц худлаа хэлээгүй. Юу үнэн, энэ үнэн.

МАН-ын хагарал, талцлын үеэр эрх баригчид өнгөрсөн 12 жил улсаа хэрхэн тоносныг харуулсан олон ноцтой баримтыг Хууль зүйн сайд Б.Энхбаяр дэлгэсэн нь зөвхөн намын Их хуралд зориулсан скандал байгаагүй нь лавтай. Энэ нь МАН-ын Их хурлын “энтертаймент” үзүүлбэр болж хувирвал хохирогч нь Монгол Улс, монголчууд, хожигч нь МАН доторх МАНЖ мафи байх нь мэдээжийн асуудал.
Үндсэндээ, “эвлэрэл” нэрээр Б.Энхбаярын дэлгэсэн баримтууд аль нэг хууль, шүүхийн байгууллагын сейфэнд цоожлогдох аваас МАН эргээд МАНЖ мафийн хоол болно, гарцаагүй.
Түүх давтагддаг гэдэг. 2017 оны гуравдугаар сард төмөр замын хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Баттулга долдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж байсан нь болсон явдал. Бодит үнэн нь гэвэл 2017 оноос хойш Монголд дээрэм тонуул, хулгай луйвар утгаа алдсан нь ЖДҮ, төмөр замын луйвар, олон арван оффтейк гэрээ, Хөгжлийн банкны хулгай, ногоон автобусны дээрэм, нүүрсний ордын тонуул зэрэг олон их наядаар хэмжигдсэн, баримт нотолгоо гэрчилнэ. Хоржоонтой нь, эдгээр хулгай луйврын гол гэмт хэрэгтнүүд Монголын хууль тогтоох байгууллагад сууж буй. Товчхондоо бол, бидний толгой дээр.
Женко.Баттулгын Монголд нутагшуулсан “төрийн нууц нэртэй” хулгай луйврын арга хэрэгслийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар улам төгөлдөршүүлэн улмаар хууль тогтоох байгууллагыг нь хууль хэрэгжүүлэгчидтэй нь, хууль хэрэгжүүлэгчийг нь хэвлэл мэдээллийнхэнтэй нь худалдаж аваад хулгайгаа хийдэг болсны нотолгоо нь Б.Энхбаярын иргэдэд ил болгосон баримтууд.
Тиймээс МАН-ын эвлэрэл нэрийн ард Оюутолгойн Монгол Улсад өгсөн мөнгөнөөс 1.9 сая ам.долларыг “Тамгагүй төр”-ийн халаасны зардалд өгсөн гэм буруутанд хариуцлага ярих учиртай. Тавантолгойн Цанхийн дараа ордог Бор тээгийн орд ямар замаар Д.Амарбаясгалангийн нутгийн, багийн найз Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжавд очсоныг шүүх тогтоох учиртай.
Хоёр.
Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг АН-д илүү зохидог. АН-ын хагарал, талцал МАН-д ашигтай бол эсрэгээрээ Монгол ашиггүй.
Л.Оюун-Эрдэнийн гэрийн авлигын хэрэгт гол буруутан болсон ганц хохирогч бол үнэндээ АН-ын дарга Л.Гантөмөр байсан. Тэрбээр МАН-ын урилгыг хүлээж авахдаа Л.Оюун-Эрдэнийн авлигач, хулгайч байсныг хэрхэн мэдэх билээ. Гэвчиг тэрбээр, амалсан ёсоор намаа, намын тамгаа бүрэн бүтэн О.Цогтгэрэлд хүлээлгэж өгсөн.
Женко.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш хоёр байтугай хуваагдаж, дараалсан ялагдлууд амсан, 12 жил эрх мэдлээс хол яваа АН-ын хийсэн, бүтээсэн дээр МАН 12 жил амьдарсан, тоглосон. НӨАТ-ын шинэчлэлээс эхлээд “Эрдэнэт” үйлдвэр зуун хувь Монголын өмч болсон, Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон, болоод аялал жуучлал сэргэсэн нь АН-ын засаг барих үед хийсэн онцлох ажлууд. Ч.Сайханбилэгийн гавъяаг Л.Оюун-Эрдэнэ өөр дээрээ бичүүлсэн болохоос Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийсэн ажил гэвэл херо Баатарын “Тамгагүй төр” л байх шив.
АН хэдийгээр Женко.Баттулгын савраас бүрэн салаагүй ч, цаашдаа хүний өөрийн нүүрсний хулгайч нараас салж, институцийн хэмжээнд төлөвших нь нийгмийн захиалга болохыг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлуудаас харсан болов уу.
Эцэст нь хэлэхэд, АН хагарах тусмаа Монголын ардчилалд муу. МАН эвлэрэх тусмаа Монголын эдийн засагт хортой.

Сэтгүүлч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19