2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9


Гүрж улсын орчин үеийн түүхэнд 4-р сарын 9-ний өдөр бол гүн эмгэнэл ба үндэсний бахархал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн хамгийн тод бэлгэдэл болсон хоёр чухал үйл явдлын давхцал юм. 1989 оны Тбилисийн эмгэнэлт явдлаас хойш 37 жил, 1991 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаас хойш 35 жилийн ойг нэгэн зэрэг тэмдэглэж байна.

1989 оны дөрөвдүгээр сарын 9
1989 оны хавар Гүржийн нийслэл Тбилиси хотод Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо сэргээх зорилготой олон мянган хүнийг хамарсан тайван жагсаал эрчээ авч байлаа. Гэвч энэхүү шударга тэмцэл 4-р сарын 9-ний үүрээр цуст хядлага болон хувирсан юм.

Шөнийн 03.56 цагт Зөвлөлтийн армийн хуягт техникүүд болон тусгай ангийн цэргүүд Тбилисийн төв Руставелийн өргөн чөлөөнд цугларсан жагсагчдыг хүчээр тараахаар дайрав. Тэр үед парламентын ордны өмнө мянга мянган хүн эх орныхоо төлөө дуулж, бүжиглэн, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Цус асгаруулахаас сэргийлж, Бүх Гүржийн Католикос-Патриарх II Илия халдлага эхлэхээс хэдхэн минутын өмнө ард түмэндээ хандаж, сүм рүү явж залбирал үйлдэхийг уриалсан боловч хүмүүс байрнаасаа хөдлөөгүй юм.
Халдлагыг хурандаа генерал Игорь Родионовын удирдсан цэргүүд гүйцэтгэсэн бөгөөд тэд жагсагчдын эсрэг резинэн бороохой, цэргийн хүрз болон "Си-Эс", "Си-Эн" төрлийн хорт хийг ашиглажээ. Энэхүү харгис ажиллагааны улмаас газар дээрээ 16 хүн амь үрэгдэж, дараагийн өдрүүдэд шархаа даалгүй нас барагсдын тоо 21-д хүрчээ. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, тэр дундаа сургуулийн насны охид байсан нь Гүржийн ард түмний зүрхэнд арилшгүй сорви үлдээсэн юм. Мөн 3500 гаруй хүн хорт хийнд хордож, олон зуун хүн хүнд гэмтэл авчээ.

Мэдээллийн бүслэлт ба үнэний төлөөх тэмцэл
Эмгэнэлт явдлын дараа Зөвлөлтийн удирдлага бодит үнэнийг нуун дарагдуулахыг оролдож байв. Тухайн үеийн төв хэвлэлүүд цэргүүд хорт хий болон хүрз ашигласан талаар ганц ч өгүүлбэр дурдаагүй бөгөөд болсон явдлыг ердөө "үймээн самуунаас үүдэлтэй шахцалдаан" хэмээн тайлбарлаж байв.
Гэвч Гүржийн орос хэл дээрх "Молодежь Грузии" сонин цензурыг зөрчин, цэргүүдийн харгислалыг баримтжуулж сэтгүүлч Юрий Ростын авсан гэрэл зургуудыг нийтэлжээ. Хэдийгээр тухайн дугаарыг эрх баригчид хураан авч устгасан ч, хожим нь дахин хэвлэгдэж, олон улсад Зөвлөлтийн дэглэмийн бодит төрхийг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэсэн хэдий ч хоёр гэрэл зургийг (Зөвлөлтийн цэргүүдийн харгис үйлдлийг харуулсан) цензур зөвшөөрсөнгүй. Хуудас дээр хоёр хоосон зай үлдсэн юм.

1989 оны тэрхүү цуст шөнө нь Гүрж дэх коммунист дэглэмийн төгсгөлийн эхлэл болсон юм. Ард түмний эсэргүүцэл, үндэсний үзэл санаа эрчимжиж, Гүржийн эрх баригчид олон намын оролцоотой сонгууль явуулах шийдвэр гаргахаас өөр аргагүй болов.
1990 оны 10-р сарын 28-нд болсон түүхэн сонгуулиар Звиад Гамсахурдиагийн тэргүүлсэн "Дугуй ширээ-чөлөөт Гүрж" эвсэл ялалт байгууллаа. Үүний дараа 1991 оны 3-р сарын 31-нд улс орон даяар бүх нийтийн санал асуулга явуулахад хүн амын 91% нь оролцож, тэдний 99% нь 1918 оны Тусгаар тогтнолын тунхаг бичигт үндэслэн бие даасан улс болохыг дэмжсэн байна.

Бүх нийтийн санал асуулгын үр дүнд үндэслэн, Тбилисийн эмгэнэлт явдлаас яг хоёр жилийн дараа буюу 1991 оны 4-р сарын 9-ний өдрийн 12.30 цагт Гүржийн дээд зөвлөл "Тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах баримт бичиг"-ийг батлав.
Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдиа энэхүү түүхэн мөчийг зарлахдаа “Гүржийн хувь заяа шийдэгдсэн энэ өдөр тусгаар тогтнолоо зарлах нь гүн утга агуулга бэлгэдлийг агуулж байна. 4-р сарын 9-ний баатруудын сүнс өнөөдөр баярлаж байгаа биз ээ. Учир нь, тэдний туйлын хүсэл болох Гүрж эрх чөлөөт тусгаар улс болох чин хүсэл нь өнөөдөр биеллээ оллоо. Бурхан биднийг ивээх болтугай" хэмээн хэлсэн байдаг.
Гүрж улсад 4-р сарын 9-ний өдөр бол зөвхөн гашуудал биш, харин үндэсний нэгдмэл байдал, эрх чөлөө нахиалсан өдөр юм. Руставелийн гудамжинд эрх чөлөөний төлөө үрэгдсэн залуусын амь Гүрж улсыг Зөвлөлтийн хүлээснээс ангижруулж, өөрийн гэсэн төрт улсаа байгуулах замыг зассан билээ. Энэхүү түүхэн өдрүүд нь эрх чөлөө ямар үнэ цэнээр олддогийг, мөн түүнийг хамгаалах нь үе үеийнхний ариун үүрэг гэдгийг Гүржийн төдийгүй дэлхий дахины ард түмэнд сануулсаар байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9