2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9


Чехийн улстөрч Иржи Вайглын нийтлэлийг хүргэж байна.
Тэртээ 500 жилийн өмнө Унгарт Европын болон манай улсын хувь заяаг өөрчилсөн нэгэн үйл явдал болсон билээ. Тэр нь сайн зүйл рүү чиглээгүй юм. 1526 оны 8-р сарын 29-ний өдөр Мохачийн дэргэд туркуудтай хийсэн тулаанд Унгар, Чехийн хаан Людвиг Ягеллонский ялагдан амь үрэгдэв. Үүний үр дүнд Габсбургийн эрин үе эхэлж, Чехийн төрт ёс бараг 4 зууны турш бүрхэг үе рүүгээ орсон юм. Өнгөрсөн Ням гарагт буюу 4-р сарын 12-нд Европын бүх улс орны анхаарал дахин энэ зүгт хандлаа. Тэнд болсон тулаан, энэ удаад азаар зөвхөн сонгуулийн тулааны үр дүн нь манай амьдрал, Европын хувь заяа болон манай улсын ирээдүйд дахин сөрөг нөлөө үзүүлж магадгүй байна. Унгарын энэхүү хүч үзэлтийн үр дүн нь шинэ цаг үеийн босгон дээр болсон тэрхүү алдарт тулаан шиг л гунигтай байна.
Манай ойрын хөрш оронд нэгэн томоохон улс төрийн эрин үе дуусч байна. Унгарын Ерөнхий сайдаар таван удаа ажилласан, Европын барууны үзэл баримтлалтай улс төрийн амьд домог тэрээр арван зургаан жил тасралтгүй засагласны эцэст парламентын сонгуульд ялагдаж, түүний улс орон шинэ бөгөөд маш тодорхойгүй үе шатанд хөл тавилаа. Учир нь, энэ сонгууль бол коммунизм нуран унаснаас өнөөг хүртэл Унгар болон Европын улс төрийг тодорхойлоход оролцож ирсэн Виктор Орбаны хувьд "итгэл үзүүлэх эсэх" бүх нийтийн санал асуулга байсан юм. Энэ нь түүний улс төрийн ер бусын чадвар, авьяас билгийн нотолгоо билээ. Тэр яагаад дахин амжилт гаргаж чадсангүй вэ гэдэг нь олон дүн шинжилгээ, хэлэлцүүлгийн сэдэв болох нь дамжиггүй. Гэхдээ хаа сайгүй орших түүний засаглалаас сонгогчид залхсан нь гол шалтгаануудын нэг байх болно. Улс төрийн аваргуудын засаглал ч гэсэн хэзээ нэгэн цагт дуусдаг жамтай.
Гэвч Унгарын сонгууль бол зөвхөн энэ Төв Европын орны дотоод улс төрийн тэмцэл байсангүй. Энэ нь Европын Холбооны ирээдүйн чиг хандлага, манай тив дэх улс төрийн хүчний харьцаа, ЕХ-ны үндсэн тулгуур болох үндэсний улсуудын оршин тогтнол, Украины дайны хурцадмал байдал эсвэл түүнийг намжаах асуудал, Орос ба Европын харилцаа, мөн Трампын АНУ-д Европ хэрхэн хандах зэрэг асуудлуудыг хамарсан, маш их анхаарал татсан мөргөлдөөн байлаа.
Виктор Орбан бол өөрийн бахархалтай, зөрүүд үндэстнийхээ ердийн төлөөлөгч юм. Тэрээр гадны удирдлага, энэ тохиолдолд Брюсселийн зааврыг дагах гэж, эсвэл улс орноо Брюсселийн нэг муж болгон хувиргахад туслах гэж төрийн дээд албан тушаалыг аваагүй. Унгарын бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашиг нь түүний нэн тэргүүний зорилт байсан. Тэрээр эдгээрийг тууштай, хатуу, буултгүйгээр хамгаалж ирсэн бөгөөд өөрийн хязгаарлагдмал хүч болон дайснуудынхаа хүчийг сайн мэддэг байсан тул тэдний эсрэг гэнэтийн холбоотнууд олж, улс төрөө дэмжүүлэх арга замыг чадварлаг олдог байв. Иймээс ч тэрээр Европын дэвшилтэт (прогрессивист) элитүүдийн замд удалгүй саад болж эхэлсэн юм.
Тэдний явуулж буй улс төр нь хор хөнөөлтэй, Европыг уналт, задрал руу хөтөлж байгааг тэрээр тодорхой ойлгож байсан бөгөөд тэдэнд захирагдахыг хүсээгүй. Өнгөрсөн арван жилийн эхний хагаст Европын улс төрийн тэргүүлэх чиглэлийн нэг болсон олон нийтийн шилжилт хөдөлгөөнөөр дамжуулан Европын үндэстнүүд болон тэдний үндэсний улсуудыг задлах төслийг тэрээр эрс эсэргүүцсэн. Тэрээр Балканы хойгоос Европ руу чиглэсэн цагаачлалын замыг хааснаараа дэвшилтэт үзэлтнүүдийн ил тод үзэн ядалтыг хүртсэн юм. Тэрээр тэдний дарамтанд орохоос татгалзаж, Орос, Хятад зэрэг холбогдох бүх гүрнүүдтэй эдийн засаг, улс төрийн харилцаагаа хөгжүүлсэн. Орчин үеийн дэлхийн бүх гол удирдагчидтай хувийн дотно харилцаатай түүн шиг хэмжээний улстөрчийг өнөөдөр Европоос олж харахгүй. Тэрээр бусдын аясаар хөдлөхөөс татгалзаж, өөрийн орны эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавьдаг байв.
Яваандаа тэрээр Европын консерватизм болон үндэсний баруун жигүүрийн бэлгэ тэмдэг болсон. Баруун Европын уламжлалт Христийн ардчилал нь дэвшилтэт ногоон үзэл, цагаачлал, хүйсийн (gender) асуудлуудыг хүлээн авч, либерал зүүний үзлээс бараг ялгагдахааргүй болсон. Орбан Европын үндэсний баруун жигүүрт шинэ эрч хүч өгсөн бөгөөд үүний нэг илрэл нь түүний санаачилсан Европын Парламент дахь "Эх орончид" (Patriots) фракц юм. Эцэст нь түүний уучилж болшгүй сүүлчийн "гэм нүгэл" нь Америкийн Бүгд найрамдах намын барууны үзэлтнүүдтэй тогтоосон нягт холбоо, тэдэнд өгсөн хүчтэй урам зориг, мөн Дональд Трамптай нөхөрлөсөн явдал байлаа. Энэ нь Европын улс төрийн хүрээнийхний түүнийг үзэн ядах үзлийг улам бүр дэвэргэсэн юм.
Түүний Европын өнөөгийн гол урсгалтай (mainstream) хийсэн зөрчил нь Украины дайны эргэн тойронд дээд цэгтээ хүрсэн. Орбаны Унгар улс Украины хооронд мянган жилийн турш Унгар улсын бүрэлдэхүүнд байсан, Трианоны гэрээгээр тусгаарлагдаж, Дэлхийн II дайны дараа Сталинаар аннекси хийлгэн Украинд нэгтгэгдсэн Подкарпатын Русьтай холбоотой урт хугацааны маргаантай байсан. Тэндхийн унгар цөөнх нь хатуу дарамтанд байгаа бөгөөд энэ нь хоёр орны харилцаанд удаан хугацаанд сөргөөр нөлөөлж ирсэн. Иймээс Зүүн Европын бусад орноос ялгаатай нь Унгар улс дайнд Украины талыг баримтлахгүй байгаа бөгөөд Оростой найрсаг харилцаатай хэвээр байна. Орбан Украиныг дэмжихэд чиглэсэн ЕХ-ны хэд хэдэн алхамд хориг тавихаас буцаагүй нь Киев болон Брюсселийн зүгээс илүү их үзэн ядалтыг авчирсан юм.
Европын улс төрийн болон хэвлэл мэдээллийн гол урсгалын үүднээс авч үзвэл, дөнгөж дууссан сонгуулийн зорилго нь Орбанаас ямар ч үнээр хамаагүй салах явдал байв. Түүнийг хэн орлох нь огт хамаагүй байлаа. Сонгуульд ялагч, Европарламентын гишүүн бөгөөд "Тисза" (гол) хэмээх хоосон нэртэй намын удирдагч Петер Мадьяр нь хорин жилийн турш Орбаны намын гишүүн, ФИДЕС намын элит байсан нь огт хамаагүй. Мөн ялагчид бодит мөрийн хөтөлбөр байхгүй, Брюсселийн Орбанд хаасан Европын татаасуудын ачаар эдийн засгийн хөгжилд хүрнэ гэсэн хоосон үгс, авлигын эсрэг амаар тэмцэхээс цаашгүй байгаа нь ч хамаагүй байв. Петер Мадьярын Унгар улс ямар харагдахыг бид зөвхөн тааж л чадна. Түүний Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч болон шүүх засаглалын удирдлагуудыг нэн даруй огцрохыг шаардсан нь Унгарын ардчилалд тийм ч сайн ирээдүйг амлахгүй байна. Хэрэв манайд өнгөрсөн оны 10-р сард сонгуулийн дараа Андрей Бабиш ийм шаардлага тавьсан бол юу болох байсныг төсөөлөөд үз дээ. Бидний ЕХ дахь санал өгөх эрхийг түдгэлзүүлэх байсан биз. Харин өнөөдөр Унгарт энэ нь "зүгээр" байна. Гэсэн хэдий ч улс орноо Европын гол урсгалд хурдан захируулна гэж найдаж буй хүмүүс амархан гомдож магадгүй юм. Унгарчууд түүхийн туршид үргэлж зөрүүд байсаар ирсэн бөгөөд өөрсдийнхөөрөө байж чаддаг хүмүүс. Биднээс ялгаатай нь.
Үүнийг Унгарын сонгуульд хандаж буй Чехийн давамгайлсан хандлага ч баталж байна. Засгийн газрын улстөрчид Виктор Орбаныг дэмжсэн боловч манай хэвлэл мэдээлэл болон сөрөг хүчний улстөрчдийн түүнийг үзэн ядаж буй байдал нь ер бусын, бараг л үндэслэлгүй юм. Хөрш орныхоо улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг огт мэдэхгүй хэрнээ ингэж байгаа нь хачирхалтай. Хөрш орны нэр хүндтэй улстөрч, хамт олноосоо маргаангүй мандат авч, үндсэн хуулийн олонхиор гурван удаа сонгуульд ялсан хүн Европын дээд удирдлагыг эсэргүүцэж, долигонохгүйгээр өөрийнхөө байр суурийг хамгаалж чадсан нь манай "санал бодол тодорхойлогчдыг" (opinion makers) үндэслэлгүй уур хилэнд автуулж байна. Эрх чөлөө болон өөрийн эрх ашгийг айхгүйгээр хамгаалдаг улс төрийг төсөөлж ч чаддаггүй "зарц шинжтэй" хүмүүс ийм байдлаар ажиллаж чаддаг хэн бүхнийг үзэн яддаг. Манай өмнөх Засгийн газрын өрөвдмөөр хүмүүс Орбаны Унгартай албан ёсоор дайсагнаж, Европын дээд удирдлагуудад тал засахыг хичээсэн. Сонгогчид тэдэнд үүнийх нь хариуг барьсан. Одоо тэд яллаа гэж бодож байж магадгүй – Виктор Орбаны засаглал дуусч байна. Энэ нь бид бүгдэд хохиролтойгоор дуусч байна. Брюсселиэс бидэнд тулгах цагаачдыг хүлээн авах үед, мөн Европын улс төрд "ҮГҮЙ" гэж хэлэхээс айдаггүй хүн олдохгүй болох тэр үед бидний төлөх ёстой бусад "ногоон тэнэглэлүүдийн" үед бид үүнийг эргэн санах болно.
Гэхдээ магадгүй Виктор Орбан эцсийн үгээ хараахан хэлээгүй байж магадгүй юм. Тэрээр дээд түвшний улстөрчийн хувьд харьцангуй ид насан дээрээ байгаа бөгөөд чадвар, эрч хүчээрээ өрсөлдөгчдөөсөө илүү хэвээр байна. Магадгүй түүний нутаг нэгтнүүд энэ сонгуульд алдаа гаргаснаа удахгүй ухаарч, Орбанд Дональд Трампын жишээгээр эргэн ирэх зам нээгдэхийг үгүйсгэхгүй. Харж л байя.
Ямартай ч, хагас мянган жилийн өмнөх шиг өчигдрийн Унгарын тулааны үр дүн биднийг өөдрөг үзлээр дүүргэж чадахгүй байна.
Н.ЖАРГАЛ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9