2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22


“Монголын топ 5 аж ахуй”-н нэгжээр сүүлийн 16 жилийн турш тогтмол шалгарсан “Энержи ресурс” ХХК 21 нас хүрч байна.
“Энержи Ресурс” ХХК-г үндэсний хөрөнгө оруулагч “М-Си-Эс”, “Шунхлай” групп, “Петровис” ХХК зэрэг компаниудын хамтын хөрөнгө оруулалтаар 2005 онд байгуулсан бөгөөд өнөөдөр эдийн засгийн тулгуур баганын нэг болжээ.
Тус компанийн “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлснээр 3 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ нь, “Ухаа худаг” уурхайтай зэрэг шахуу яригдаж байсан стратегийн ач холбогдолтой “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг санхүүжүүлэх эсвэл 15 мянгаас 20 мянган өрхийн орон сууцны хороолол барих хэмжээний хөрөнгө оруулалт.
Уурхайг түшиглэсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум өнөөдөр суурин болон хөдөлгөөнт 20 гаруй мянган хүн амтай, орон сууцны хороолол, үйлдвэрлэл, сургууль, цэцэрлэг төвлөрсөн орчин үеийн дэд бүтэц бүхий суурин болон хөгжиж байна.
Хамгийн чухал нь тус уурхайд ажиллаж байгаа 2900 ажилтан, тэдний ар гэр сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь нийгмийн хариуцлагын гол үзүүлэлт юм. Нийт ажилчдын 40 хувь нь орон нутгийнхан байгаа нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж байна.
Монголын гэж тодотгох томоохон бүтээн байгуулалт нь Нүүрс баяжуулах аж үйлдвэрийн цогцолбор. Жилд 5 сая тонн дотооддоо угааж, баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нь түүхий эдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортлож, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар, үнийг өсгөж байгаа юм.
Мөн 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль цэцэрлэгийн цогцолбор гээд дэлхийн жишигт нийцсэн аж үйлдвэрийн цогцолборыг өнгөрсөн 21 хугацаанд Өмнийн говьд бүтээн байгуулжээ.
Түүнчлэн, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан Монголын анхны үндэсний компани болж, дотоодын аж ахуйн нэгжүүддээ дэлхийгээс хөрөнгө босгох замыг тавьж өгсөн юм.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22