НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Үлдэх Зориг”-ийн үлдэх хэсэг
АНАЛИЗ

“Үлдэх Зориг”-ийн үлдэх хэсэг

2026 оны 4-р сарын 21
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг “Үлдэх Зориг” нэртэй баримтат хөрөг киногоо өчигдөр олонд толилууллаа. Өчигдөр буюу 4-р сарын 20 бол Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр юм. Амьд сэрүүн байсан бол тэрээр өчигдөр 64 нас хүрэх байлаа.

Монгол Улс нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн ардчиллын он жилүүдэд Зоригоор бахархан хүндэлж явсан монголчуудын сэтгэлийг 1998 оны 10-р сарын 3-ны өглөө сонссон цочирдом мэдээ хормын дотор харууслаар дүүрсэн. Тэр харууслыг “Үлдэх Зориг” дахин сэдрээлээ.

Энэ кино Санжаасүрэнгийн Зориг агсан хэрцгийгээр алуулсан тухай биш, түүний хэргийг Монголын төр илрүүлэхийг хичээсээр байгаа тухай биш, түүний аллага увайгүй улстөрчдийн сонгуулийн сэдэв болсон тухай биш гэдгийг юун түрүүнд хэлье. Бас төдийгөөс өдий хүртэл Зоригийн талаар сонсож, дуулж, уншиж байснаас илүү цоо шинэ мэдээлэл байхгүй.

“Би түүний аллага, одоо ч энэ улс төрийн тоглоом болгон ашиглаад байгаа гэмт хэргийн тухай дуугарахгүй гэж л шийдсэн. Угаасаа мэдэх ч үгүй юм чинь. Тэгээд улс төрийн “У” үсэггүй, аллагын талаарх “А” үсэггүйгээр баримтат киногоо хийх гэж л зорьсон. Нөгөө талаас өнөөдрийн залуу үеийнхэнд “Өө, Зориг гэдэг чинь ийм хүн байж” гэдгийг бодитой, үнэн ойлгоход нь жаахан ч болов тус нэмэр болох сон гэж хичээсэн” хэмээн ub.life сайтад өгсөн ярилцлагаа Б.Оюунчимэг тайлбарласан байсан.

Санжаасүрэнгийн Зориг гэдэг хүн ямар үзэл санааг баримталж байв, тэр юунд зорьж байв, Монголын ирээдүйг хэрхэн төсөөлж байв гэдгийг харуулахыг зорьжээ. Тиймээс өчигдөр Корпорэйтэд ирсэн найз, ойр дотныхон, хамтран зүтгэгчид, дэмжигчдээс илүүтэй Зоригийг сургаар мэддэг залуу үеийнхэн заавал үзэх кино болжээ.  

“Нэрийг нь дэвшүүлэхгүй л байна биз, алаад байхдаа яахав дээ” гэсэн ах Баярын цөхөрлийн нулимс, “хэргийг чинь илрүүлж чадаагүйд уучлаарай” гэсэн дүү Оюуны үг, “энэ хэргийг монгол хүн хийгээгүй байх” гэсэн ээжийнх нь дурсамж “Үлдэх Зориг”-ийн үлдэх хэсэг байлаа.

Надаас нэг ах хүн

Б.Батзаяа

Тэр монгол хүний саруул ухаанд итгэдэг байсан

Тэр хүний саруул ухаанд итгэдэг байсан

Тэр саруул ухаанд итгэдэг байжээ

Тэр ухаанд итгэдэг байжээ

Тэр итгэдэг байжээ

Тэр байжээ

Байжээ

...

Байжээ

Тэр байжээ

Тэр итгэдэг байжээ

Тэр ухаанд итгэдэг байжээ

Тэр саруул ухаанд итгэдэг байжээ

Тэр хүний саруул ухаанд итгэдэг байжээ

Тэр монгол хүний саруул ухаанд итгэдэг байжээ

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос

АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос

Вашингтон Оросын эсрэг шахалтаа Ираны далай дахь бүслэлтээр үргэлжлүүлж, Сөүлийг уг цэргийн ажиллагаанд оролцохыг шаардаж байгаа бол Тегеран үүний эсрэг хатуу сануулга өглөө.

Sep 8, 2026

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!